УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хэвлэлийн хурал хийж байна.
Тэрээр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатарыг зөвлөхөөрөө ажиллуулах болсон тухай мэдээлэл гарсантай холбогдуулан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр, А.Отгонбаатар туслаач гэдэг хүсэлт тавьсны дагуу өөрийн зөвлөхөөр ажилуулах шийдвэр гаргасан. А.Отгонбаатарыг өөрийн туслахаар авч, хамгаалалтад авсан юм.
Миний албан бичгийг хэний захиалгаар нийтэд дэлгэсэнг мэдэхгүй байна. Энэ томилгоог жагсаал болохоос өмнө хийсэн. Энэ бол өчигдрийн жагсаал цуглаантай ямар ч холбоогүй.
Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатартай би 10 жилийн өмнөөс найзалж, шударга үнэний төлөө энэ залуугийн хийж буй үйл хэрэгт хамтарч ажиллаж байсан. А.Отгонбаатар сарын өмнөөс надтай уулзаж, эрх баригчдын булхай, нийгэмд болохгүй байгаа бусармаг үйлдлийг илчилсний төлөө маш их дарамтад байна гэж хэлсэн.
Цагдаа, тагнуул, хүчний байгууллагын дарамтад байгаа учир хамгаалалтад авч өгөхийг надаас хүссэн. УИХ-ын гишүүн хүнийг хамгаалалтад авах боломж байхгүй. Ганцхан арга боломж нь өөрийнхөө зөвлөхөөр томилж, энэ хүнийг улс төрийн хувьд хамгаалж байна" хэмээн мэдээлэл хийлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.40.211
Отгонбаатар хүсээд байгаа өндөрлөгтөө хүрэх замаа нээгээд авчихлаа гэж... араас нь цэгмид жагар нар нь удахгүй очицгоох байлгүйдээ...
Хариулах