Ж.Мөнхбат: Ерөнхий сайдын огцрох хүсэлт Монголын улс төрийн түүхэнд шинэ хуудас болж үлдэж байна

2021/01/21

УИХ-ын нэгдсэн чуулган эхэлж байна. 

УИХ-ын чуулганы өнөөдрийн/2021.01.21/ хуралдаанаар Засгийн газрыг огцруулах Ерөнхий сайдын саналыг хэлэлцэж байна. 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий сайдыг огцруулах УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн болохыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа. Хуралдаанд Ерөнхий сайд танхимын гишүүдийн хамт оролцож байна. 

УИХ-ын гишүүд хэлэлцэж буй асуудалтай холбоотой асуулт асууж, үг хэлж байна.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "МУ-ын 30 жилийн түүхэнд анх удаагаа МУ-ын ерөнхий сайдыг огцруулах асуудлал болж байна. Өмнө нь Бямбасүрэн гуайн асуудал нэг удаа орж ирж байсан. 90 оны ҮХ-аас хойш өөрийн хүсэлтээр огцрох саналыг хэлэлцэж байна. Нийгэмд үүссэн нөхцөл байдалтай уялдуулж, МУ-ын ерөнхий сайд улс төрийн шийд гаргасан гэж ойлгож байгаа. Би бол энийг Монголын улс төрд шинэ жишиг тогтоосон, ёс зүйн огцролт болж байна гэж харж байна. Цаашдаа Монголын улс төрд хариуцлага алдсан бол, алдаа гаргасан бол хариуцлагаа бас үүрсэн шиг үүрч чаддаг, хариуцлагыг төлөвшүүлж байгаа шинэ жишгийг тогтоож буйгаараа Ерөнхий сайдын огцрох хүсэлт Монголын улс төрийн түүхэнд шинэ хуудас болж үлдэж байна" хэмээв.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.69
    2021/01/21

    Үнэн гөлөг үнэн пялдага. Угаадас нь зохиждээ

    Хариулах