Ихэнх хүмүүс дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөн дэвсгэртийг Британийн фунт гэж боддог ч тийм биш юм. Дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөн дэвсгэрт бол Кувейт улсын динар юм. Кувейт улсын нэг динар АНУ-ын 3.27 доллартай (1 KWD- 3.27 USD) тэнцдэг бол Европын 2.78 евротой (1 KWD- 2.78 EUR) тэнцдэг байна.
Яагаад Кувейт улс дэлхийн хамгийн өндөр ханштай мөнгөн дэвсгэрттэй вэ ? Үүний шалтгаан нь газрын тос юм. Кувейт бол асар их баялагтай жижиг газар нутагтай улс. Газрын тосонд суурилсан тогтвортой хөгжлөөс шалтгаалан дэлхийн чинээлэг орнуудыг нэгд тооцогддог. Орлогынхоо 80 гаруй хувийг газрын тосноос бүрдүүлдэг бөгөөд дэлхийн зах зээлд газрын тосны экспортоороо тэргүүлдэг улсуудын нэг юм. Тухайлбал газрын тос нийлүүлэлтээр 2018, 2019 онуудад дэлхийд долоод орсон байна. 2019 онд гэхэд л 42 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Эдийн засгийн тогтвортой байдлаас гадна Кувейт бол ажилгүйдлийн төвшин маш бага, татваргүй улс юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна