Филиппин эрдэмтэн ургамлын гаралтай нарны эрчим хүч хураагч "ЦОНХ" зохион бүтээжээ

С.Гандэлгэр
2021/01/31

Нарны эрчим хүчний шинэ зарчмаар ажилладаг хавтанг (цонх) Филиппин улсын 27 настай инженер зохион бүтээжээ. 

Тодруулбал Мапуа их сургуулийн оюутан Карви Эрен Майге  нь Жеймс Дайсоны нэрэмжит тогтвортой байдлын төлөөх уралдаанд оролцож ялагчаар тодорчээ. 27 настай Филиппин залуу AuREUS хэмээх шинэ төрлийн нарны эрчим хүчийг ашиглах системээрээ оролцон дэлхийн 1800 гаруй зохион бүтээгчдийн бүтээлээс шалгарч 40,000 ам долларын шагналыг хүртжээ. 

Түүний бүтээлийн хувьд ургамал ногооны гаралтай бүтээл гэдгээрээ онцлог. Тухайлбал муудсан ургамал, ногоог боловсруулаад тунгалаг нийлэг хальс болгодог ба тэр нь нарны хэт ягаан туяаг авч цахилгаан болгодог байна. Майге  нь хойд туйлын туяанаас загварын санаагаа олж байжээ.  Тус бүтээлийг нарны зай хураагуураас гадна цонхны зориулалтаар ашинлах боломжтой аж:   Зураг дээрх өнгөт хальс нь уг бүтээгдэхүүн юм. 


Эх сурвалж: sea.mashable.com




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна