БНХАУ-ын эдийн засаг хэд хэдэн үзүүлэлтээр АНУ-ын гүйцжээ

С.Гандэлгэр
2021/02/03

Улам бүр өргөжин тэлж буй БНХАУ-ын эдийн засаг хэд хэдэн үзүүлэлтээр АНУ-ыг гүйцэж байна. Тодруулбал, өнгөрөгч онд хамгийн их гадаадын шууд хөрөнгө оруулалт татсан улсаар Хятад улс нэрлэгдсэн болохыг НҮБ-аас гаргасан тайланд тусгажээ. 2020 оны байдлаар гадаадаас Хятадын аж ахуй нэгж, компаниудад хөрөнгө оруулах хэмжээ даруй дөрвөн хувиар өсч, албан ёсоор нэгдүгээр байранд бичигдэх болсон бол эсрэгээрээ Америкийн гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 42%-р буурсан болохыг судалгаанд дурджээ. Ингэхдээ, Хятад улс нийт 163 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг дотооддоо татаж чадсан байхад, нөгөө талд Америк 134 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалт төвлөрүүлснээр хоёрт бичигдсэн юм. 

2019 онд АНУ-ын хувьд 251 тэрбум ам.доллар байсан бол Хятадад 140 тэрбум ам.доллар байсан юм.

Энэхүү нөхцөл байдал нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трампын Хятадтай холбоотой гаргасан шийдвэрүүд болон Ковид-19 цар тахлын хүндрэл бэрхшээлүүдээс үүдэлтэй хэмээн мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Учир нь цар тахлын цаг үед Америкийн эдийн засгийн үзүүлэлтүүд дийлэнхдээ уналттай байсан бол, нөгөө талд ДНБ-д суурилсан эдийн засгийн хэмжүүрээр Хятад 2.3%-ийн өсөлттэй үр дүн үзүүлсэн аж.

НҮБ-ийн зүгээс эрхлэн гаргасан уг үзүүлэлт нь цаашид дэлхийн эдийн засаг, худалдааны АНУ төвтэй манлайлал Хятадруу чиглэх дохиог илтгэж буй болохыг онцолжээ. 

Тус хоёр улс хооронд худалдааны тэмцэл өдгөө үргэлжилсээр байгаа ч, Судлаачид 2028 он гэхэд БНХАУ бүх үзүүлэлтээрээ АНУ-г давахыг мэдэгдсэн билээ. 

Эх сурвалж: bbc.com



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна