Гулгаж буй пандагийн баяр баясгалан

Х.Есү
2021/02/05

АНУ-ын Вашингтон дахь Смитсонианы үндэсний амьтны хүрээлэнгийн хулсны Мей Сян, Тянь Тиан хэмээх нэртэй хоёр баавгай саяхны өдөр орсон их цаснаар уулын уруу биеэрээ гулгаж, өвлийн сайханыг мэдэрч, цасан дээр тоглож байгаа нь камерын бичлэгт буусан нь цахим орчинд түгэн олны хайрыг татлаа.

Энэ тухай "Гулгаж буй пандагийн баяр баясгалан" гэх тайлбартайгаар Үндэсний амьтны хүрээлэнгийн албан ёсны твиттерт жиргэсэн байжээ. мөн  Вашингтон хотод орсон их цасыг өглөө сэрээд үзсэн хүрээлэнгийн амьтад ихэд баярласан гэнэ шүү.

Бичлэгийг дараах линкээр орж үзнэ үү: https://twitter.com/NationalZo...




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна