Хятад улсад төрийн өмчит компанийн даргыг авлигын хэргээр цаазлав

2021/02/05

Хятадын төрийн өмчит Чайна Хауронг Ассет Мэнэжмэнт компанийн дарга асан Лай Сяоминыг авлига авсан, хөрөнгө шамшигдуулсан, олон эхнэр авсан хэргээр цаазлуулсан болохыг БНХАУ-ын Төв телевиз мэдээлжээ.

Цаазлах шийдвэрийг нэгдүгээр сарын сарын 5-ны өдөр гаргасан бөгөөд шүүх тогтоолыг тус сарын 29-ний өдөр гүйцэтгэсэн байна. Түүнийг 25 сая гаруй юань буюу 3.9 сая ам.долларын хөрөнгө шамшигдуулсан, 1.79 тэрбум юань  буюу 280 сая орчим ам.долларын хээл хахууль авсныг шүүхээс тогтоожээ. Түүнчлэн аваал эхнэрээсээ гадна олон эмэгтэйтэй хамтран амьдарч байсныг тогтоосон байна.

Лай Сяоминийн гэрт нэгжлэг хийх явцад хээл хахуульд авсан бэлэн мөнгөө хийсэн төмөр хайрцаг олдсон бөгөөд уг хайрцагт нийт 200 сая юань бэлнээр байжээ.

Сяомингийн хэлж буйгаар хээл хахууль авах түүний хувьд хятадын жирийн иргэд сүлжээ дэлгүүр орохтой адил энгийн зүйл байжээ. Мөнгөө үрэлгүй хүүхдэдээ зориулан хадгалж байснаа тэрээр хүлээсэн байна.

Эх сурвалж: lenta.ru



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.175
    2021/02/06

    Нэг муж нь болчихсон юм чинь үүнийг нь хэргэлэх гээд үзвэл асуудал хурдан шийдэгдэх

    Хариулах
  • 66.181.191.100
    2021/02/05

    Манайх цаазалж эхлэнэ

    Хариулах