Итали улсын аварга шалгаруулах тэмцээнд Монгол залуу хүч үзнэ

С.Гандэлгэр
2021/02/05

Монголын кик боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, дасгалжуулагч О.Алтанпүрэвийн шавь Г.Тэнүүн Муатай боксын Итали улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм.  

ОУХМ Г.Тэнүүн нь Итали улсын Милан хотод суралцаж байгаа бөгөөд тус хотын шилдэг клуб De Muaythai Gym д бэлтгэл сургуулилтаа хийж байгаа бөгөөд удахгүй Тус улсын АШТ-д оролцох эрхтэй болоод байгаа юм байна.


Тэрбээр, эх орондоо байхдаа "Мишээл" клубт тулааны урлагаар хичээллэж ОХУ-д болдог тэмцээнүүдээс мөнгө хүрэл медаль хүртэж, улмаар Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Монгол Улсад зохион байгуулсан өсвөр залуучуудын тэмцээний алтан медаль хүртэж байсан юм.

Эх сурвалж: Монцамэ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна