Нью Йоркийн эмч нар нүүр болон хоёр гар шилжүүлэн суулгах мэс заслыг Дэлхийд хамгийн анхны удааамжилттай хийлээ.
140 гаруй эрүүл мэндийн ажилтны бүрэлдэхүүнтэй баг, 22 настай Жо ДиМеод өнгөрсөн наймдугаар сард хагалгаа хийсэн ба тус хагалгаа 23 цагийн турш үргэлжилжээ.
ДиМео 2018 онд автомашины осолд орж биедээ 80 хувиас дээш түлэгдэлт авсан ба түлэгдэлтийн улмаас түүний хурууны үзүүрийг тайрсан бөгөөд уруул, зовхи нь хайлсан байжээ. Тэрээр шөнийн ээлжээс тараад гэртээ харих замдаа зүүрмэглэж ийнхүү осолдсон ба машин галд автсны улмаас биеийнхээ 80 хувьд түлэгдэлт авчээ.
Тэрээр дөрвөн сарын турш түлэгдэлтийн тасагт хэвтсэн бөгөөд үүнд ухаан алдсан комд орсон хугацаа орсон аж. ДиМео дараа нь 20 гаруй удаа нөхөн сэргээх мэс засал хийлгэсэн боловч гар, нүүрний хязгаарлагдмал хэрэглээгээ л сэргээсэн юм.
Тэрээр мэс засал түүнд "амьдралын хоёр дахь боломж" олгосон хэмээн хэлж байжээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
77.38.148.28
хеерхий минь дээ
Хариулах