"Аяакс"-ын хаалгач Онана допингтой холбоотой өөрт нь оноосон шийтгэлийг эсэргүүцэж давж заалдана

2021/02/06

Камеруны шигшээ баг болон Голландын “Аякс”-ын хаалгач Андре Онанагийн допингийн шинжилгээнээс допингийн төрлийн "фуросемид" гарсан тул тоглох эрхийг нэг жилээр хассан байна. 

Тус асуудалд Онана мэдэгдэл хийсэн байна.

“2020 оны аравдугаар сард өгсөн шинжилгээний хариу гарч, надад шийтгэл оноогдууллаа. Би нөхцөл байдлыг тодруулж, алдаа гарсныг дуулгах гэсэн юм. Тэр эм бол миний эхнэрт бичиж өгсөн эм байсан. Гаднах хайрцаг нь адилхан болохоор би андуураад уучихсан байна. Үүндээ их харамсаж байна.

Би ЕХХ-ны Сахилгын хороог хүндэлж буй ч шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй. Зориудаар хэрэглээгүй, андуурал гарсныг хүлээн зөвшөөрсөн хэрнэ ээ ийм хатуу шийтгэл ногдуулсан. Би эрүүл амьдралын хэв маягтай хүн. Тамирчны замналынхаа эхнээс л допингийн эсрэг байсаар ирсэн. Надад допинг хэрэглэх ямар ч шаардлага байхгүй. Тиймээс би энэ шийдвэрийг давж заалдах болно. Мөдхөн талбайдаа эргэн гарна гэж найдаж байна. Энэ хэцүү үед надад итгэж, дэмжиж буй Камеруны шигшээ болон “Аякс”-таа талархаж буйгаа хэлье” хэмээн Онана өгүүлжээ.

Тэрээр одоо 24 настай. Сүүлийн жилүүдэд "Аякс"-ын хаалгачын хувиар байнга гараанд гарч тоглож байгаа. Шигшээ багтаа дуудагдаад байсан бөгөөд амжилттай тоглож байсан тамирчин юм. Онана нь Африк тивийн сүүлийн гурван жилийн шилдэг хаалгач, Голландын сүүлийн дөрвөн жилийн шилдэг хаалгачаар тодорсон.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна