АНУ-ын реппер Lil Uzi Vert дүр төрхдөө өөрчлөлт хийсэн бөгөөд духан дээрээ 24 сая ам.доллараар үнэлэгдэх ягаан өнгийн очир алмазан шигтгээ хийлгэжээ. Ягаан өнгөтэй очир алмаз нь тун ховор эрдэнийн чулуунд тооцогддог. Тэрээр үнэт эдлэл, үнэтэй цаг, алт, эрдэнэсээр гоёх дуртай нэгэн юм.
Грэммигийн шагналд хоёр удааг нэр дэвшиж байсан тэрээр 2017 оноос хойш энэхүү 11 каратын 24 сая ам.долларын алмазан шигтгээнийхээ үнийг төлж байгаа аж. Энэ тухайгаа өөрийн Инстаграм хуудсаараа мэдэгдсэн юм.
Фенүүд нь түүнийг духан дээрээ шигтгээ хийлгэхийг эрс эсэргүүцэж байсан ч, шигтгээгээ хийлгэсний дараа Marvel-ийн киноны баатар Vision-ийг санагдуулж байна гэсэн юм.
26 настай реппер эр маань инстаграм хуудсандаа "Гоо сайхан бол өвдөлт юм" хэмээн духан дахь шигтгээгээ харуулсан видео бичлэгийг оруулжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна