Япон эмэгтэй ээжийнхээ цогцсыг арван жилийн турш хөлдөөгчинд нуужээ

С.Гандэлгэр
2021/02/09

Японы цагдаагийн албаныхан ээжийнхээ цогцсыг гэрийнхээ хөлдөөгчид хадгалж байсан эмэгтэйг баривчилжээ.

ВВС-ийн мэдээлж буйгаар 48 настай Юми Ёшино нь арван жилийн өмнө ээжийгээ нас барсан байхыг олжээ. Түүний өгч буй тайлбар нь амьдардаг байшингаасаа нүүхийг хүсээгүй тул ээжийнхээ цогцсыг хөлдөөгчид нуусан гэж тайлбарласан байна.

Хууль хяналтын байгууллагаас эмэгтэйн нас барсан цаг хугацаа, шалтгааныг тогтоож олоогүй байгаа юм. Талийгаач эмэгтэйн биед ил харагдах ноцтой гэмтэл илрээгүй гэж цагдаа нар мэдэгдлээ.

Ёшино нь байрны түрээсээ төлж чадаагүй учраас байрнаасаа нүүхээс өөр аргагүй болжээ. Түүний цогцсыг цэвэрлэгч эмэгтэй олсон ба Ёшиног өнгөрсөн баасан гарагт Токиогийн ойролцоох Чиба хотын нэгэн зочид буудлаас баривчилжээ.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна