Монгол Улсын Эрүүл мэндийн яам ОХУ-ын “Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэв. "Коммерсант" агентлагийн мэдээлснээр, Монгол Улс "Спутник V" вакциныг хэрэглэх зөвшөөрөл олгосон 23 дахь орон болжээ.
“Монголын Эрүүл мэндийн яам Оросын “Спутник V” коронавирусний вакциныг бүртгэсэн тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдэгдэж байна. Бүртгэх шийдвэрийг тус улсад эмнэлзүйн нэмэлт туршилт явуулахгүйгээр онцгой байдлын үед ашиглах журмаар гаргасан” хэмээн тус сангийн мэдэгдэлд дурдав.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн түнш, Монголын тэргүүлэх эмийн компани “Mongol Emimpex Concern LLC”-н дэмжлэгтэйгээр вакцинд зөвшөөрөл олгосон байна.
Монголын түншүүд "Спутник V” вакцины өндөр үр дүн, аюулгүйг батлан харуулсан эмнэлзүйн судалгааны мэдээллийг нягт судалсны дараа вакциныг бүртгэн авах шийдвэрийг гаргажээ.
"Дэлхийд тэргүүлэх коронавирусний вакцинуудын нэг болох “Спутник V”-г хэрэглэхийг зөвшөөрч буй орнуудын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна" хэмээн Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Монцамэ
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна