Унгар улс дархлааны паспортыг нэвтрүүлж эхэлжээ

С.Гандэлгэр
2021/02/13

Унгарын Засгийн газар коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд дархлааны паспорт хэмээх гэрчилгээг нэвтрүүлэх шийдвэр гаргасан байна.

Уг баримт бичгийг коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хоёр удаа хамрагдсан иргэд болон КОВИД-19 тусаад эдгэсэн хүмүүст олгох юм. Хэрэв тухайн хүн гэртээ эмчлүүлсэн бол гэрчилгээнд коронавирусний PCR шинжилгээ өгсөн талаарх мэдээллийг тусгах аж.

“Энэ ажлыг хэрэгжүүлснээр ард иргэд аль болох хурдан хэвийн амьдралдаа эргэн орно гэж найдаж байна. Гэхдээ Засгийн газрын зүгээс гэрчилгээ эзэмшигчид ямар давуу эрх олгохоо хараахан шийдээгүй байна" гэж тус улсын Засгийн газраас мэдээллээ. 

Унгар улсын нийт хүн ам одоогийн байдлаар Pfizer - BioNTech, Moderna, АstraZeneca гэсэн хэд хэдэн вакцинд хамрагдаж байгаа билээ.

Эх сурвалж: euronews



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.