Цахим сүлжээний зах зээлд томоохон компаниуд болох Instagram, Twitter, Snapchat хоорондоо өрсөлдөж байхад, Clubhouse app шинээр түрэн орж ирлээ.
Clubhouse бол зөвхөн урилгаар дамжуулан бүртгүүлэх боломжтой бүтээгдсэн бөгөөд зөвхөн аудио ашиглан нээлттэй харилцан ярилцах юм. Хэрвээ та нэг л уригдсан бол хязгааргүй ашиглах эрхтэй ба өөрийн сонирхсон сэдвийг хайн, тухайн сэдвээр ярилцаж буй өрөөнд орно.
Хэрэглэгчид санаа бодлоо хуваалцахаар оролцогч болж болно, аль эсвэл сонсогч хэлбэрээр оролцож болно. Сэдвийн хүрээнд оролцох хүний хязгаар нь 2 хүнээс эхлэн, хэдэн мянга хүртэл байх боломжтой.
Clubhouse -д ямар ч пост, нийтлэл, зураг, видео, хувь чат зэрэг байдаггүй. Зөвхөн таны profile зураг, мөн таны дуу хоолой л байх юм.
Тухайн ярилцаж буй сэдвийн өрөөнд 3 төрлийн эрх байх юм. ‘Host’ ‘Хөтлөгч’ ‘Сонсогчид’ . Энгийнээр бол нээлттэй панел хэлэлцүүлэг гэж ойлгож болно. Host болон хөтлөгч нь хэн ярих, хэзээ ярихыг удирдан яриаг авч явдаг юм. Хэлэлцүүлгийн ярианд хязгаарласан хугацаа гэж байхгүй. Сонсогчид ‘гар өргөх’ замаар хөтлөгчид хандан хэлэлцүүлэгт орон нээлттэй ярих эрхтэй. Давтан хэлэхэд, зөвхөн дуу хоолойгоор дамжуулан харилцах ба ямар ч бичлэг гарахгүй юм.
Behind the scene:
2020 оны 3-р сард нээлтээ хийсэн үеэс эхлэн Tesla компанийн CEO Elon Musk, Facebook компанийн CEO Mark Zuckerberg, дуучин Drake нар нь уг платформд нэгдсэн. Одоогийн байдлаар хэд орчим хэрэглэгчтэй нь тодорхой бус байгаа юм. Гэхдээ уг app нь 5.3 сая удаа татагдсан байна.
Саяхан ноён Musk нь Robinhood компанийн CEO Vladimir Tenev -тай Gamestop -ийн талаар Clubhouse-д ярилцсан ба уг өрөөнд 5000 хүн сонсогчоор орсноор анхлан тогтоож байсан хязгаарыг давсан юм. Уг ярилцлагын дараа 10 өдрийн дотор 1 сая хэрэглэгч гар утсандаа суулгасан хэмээн Sensor Tower судалгааны фирм мэдээллээ.
Нэгтгэн дүгнэхэд, Clubhouse дотор ямар ч зар сурталчилгаа байхгүй, хязгааргүй хэрэглэж болдгоороо онцлог. Компанийн зүгээр subscription model нэвтрүүлэх төлөвлөгөө байгааг мэдээлсэн ба одоогийн байдлаар зөвхөн iPhone хэрэглэгчид нэвтрэх боломжтой байгаа юм. Гэхдээ Android хэрэглэгчид зориулан хөгжүүлэлт хийж байгаа хэмээн мэдээллээ.
Clubhouse-ийг Цахиурын Хөндийн энтрепренер Paul Davison болон Google -ийн хуучин ажилтан Rohan Seth нар үүсгэн байгуулсан бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээгээр уг апп нь 1 тэрбум орчмоор үнэлэгдээд байгаа юм.
“Бидний зорилго бол пост оруулахаас илүүтэй хүн хүнтэйгээр харилцсан бодит цахим хэрэглээг бүтээхийг зорьсон” хэмээн Дэвидсон, Сет нар компанийнхаа блог дээр бичжээ. “Биднийг хөтөлж байсан зүйл нь шинэ хүмүүстэй танилцаж, сурч мэдсэн шинэ ойлголт, нээлттэй гүнзгий ярианы дараа сэтгэл дүүрэн app-аас гарч болдог тийм зүйл бүтээх явдал байлаа.”
Эх сурвалж: Who Lives In Wall Street
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна