АНУ-ын Эргийн хамгаалалтын алба Багамын хүнгүй арал дээр 33 хоногийг өнгөрүүлсэн Кубын гурван иргэнийг нүүлгэн шилжүүлжээ.
Тодруулбал, "Өнгөрсөн мягмар гарагт Эргийн хамгаалалтын алба 33 хоногийн турш Багамын Ангилья-Кэй арал дээр амь зууж байсан Куб улсын гурван иргэнийг аварсан" гэж Эргийн хамгаалалтын алба өөрийн вэбсайт хуудаснаа мэдээлжээ.
Тус албаны нисэх багийн нэг гишүүн "ердийн эргүүл" хийх үеэрээ гараар хийсэн тусламж хүссэн утга бүхий далбаа мандуулж буй хүмүүсийг анзаарсан байна. Ийнхүү аврагчид арал дээр гацсан хүмүүстэй харилцаа холбоо тогтоохын тулд тэдэнд хоол хүнс, ус, радио холбооны төхөөрөмжийг дээрээс шиджээ. Түүнчлэн хэргийн газарт ирсэн өөр нэг нисдэг тэрэг Кубын иргэдийг Флорида мужийн Ки Вест хотын ойролцоох эрүүл мэндийн төв рүү хүргэсэн аж.
Эргийн хамгаалалтын албаны мэдээлснээр хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүнийг аварсан бөгөөд завь нь хөмөрсний дараа эзгүй арал дээр иржээ. Түүний хэлснээр тэдний байгаад гайхаж байсан гэж WPLG телевизийн суваг мэдээлэв.
Эх сурвалж: Associated press
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна