Хуурамч вакцин борлуулж 2.78 сая доллар олжээ

С.Гандэлгэр
2021/02/17

Сүүлийн үед Хятадад коронавирусийн эсрэг вакцинтай холбоотой залилангийн хэрэг нэмэгдсэн байна.

Тухайлбал: Хятад улсын хууль сахиулагчид эрдэст ус, давсны уусмалаас бүрдсэн хуурамч вакцин борлуулж хэмжээний ашиг олсон гэмт хэргийн бүлгийн тэргүүнийг баривчилснаа өчигдөр зарлажээ.

Тус гэмт хэргийн бүлгийн тэргүүнийг Конг гэдэг. Тэрбээр 2020 оны наймдугаар сараас хойш жинхэнэ үйлдвэрлэгчийнхтэй ижил хайрцагт савласан давсны уусмал, эрдэст усыг коронавирусийн эсрэг вакцин нэрээр зарж борлуулж байжээ. Конг болон түүнд холбогдох 70 хүнийг тус хэргээр баривчилжээ. 

Нийт 58,000 орчим тун хуурамч вакциныг борлуулж, 18 сая юаний ( $2.78 сая) орлого олсныг нь хуулийн байгууллага тогтоожээ. 

Эдгээрээс 600 хайрцаг нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Хонг Конгоор дамжин гадаад улс руу ачигдсан байна. Яг аль улс руу илгээгдсэн нь одоогоор тодорхой болоогүй байгаа ажээ. 

Хятад улс нь сар шинийн баярын амралт дуусахаас өмнө 100 сая хүнийг вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ч одоогоор 40 сая хүнийг дархлаажуулсан байгаа аж.

Эх сурвалж: BBC



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна