"Valve" корпорац "Netflix" тэй хамтран Dota 2 тоглоомоос сэдэвлэсэн "Dragon's blood" нэртэй анимейшн киног бүтээжээ.
Тус анимейшны Продюсераар Эшли Эдвард Миллер ажилласан бөгөөд "Thor", "X man first class" киногоороо олонд танигдсан алдартай найруулагч юм.
Уг бүтээл дээр "Studio MIR" нэртэй Солонгос студи ажилласан нь бидний мэдэх Коррагийн домог, Сансрын хамгаалагч Волтрон нарыг бүтээсэн аж.
Тус цуврал нь найман ангитай гарах ба 3-р сарын 25-наас эхлэн цацагдах юм байна.
Dragon's Blood нэртэй энэхүү анимейшны зохиолд Dragon Knight буюу Дэвион луугийн цусыг авах мөн Мирана гүнж болон бусад хамтрагчидтайгаа бурхад болон ад чөтгөртэй нүүр тулж буй адал явдлыг харуулах гэнэ. Үндсэн Trailer нь 3-р сарын 2-нд гарах юм байна.
Тус animation-ы талаар Netflix албан ёсны твиттер хуудсандаа Дотагийн ертөнцийн тухай цоо шинэ анимэ цувралаа танилцуулах гэж байгаадаа бид баяртай байна. 3-р сарын 25-нд Дэлхийн дахин дах фенүүддээ цоо шинэ адал явдлыг хуваалцах болно. хэмээжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна