Австралийн Засгийн газар Фэйсбүүкийн удирдлагатай хэлэлцээ хийнэ

2021/02/19

“Facebook” компанийн Гүйцэтгэх захирал Марк Закербергтэй хэлэлцээ хийнэ гэдгээ Австралийн Сангийн сайд мэдэгдлээ.

Учир нь технологийн компаниуд хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдэд төлбөр төлөх зохицуулалт бүхий хуулийн төслийг “Facebook” эсэргүүцэж, тус улсын мэдээний контентыг хязгаарлаж эхэлсэн юм. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудын бэлтгэсэн мэдээ, нийтлэлийг хэрэглэгчид платформд нь хуваалцвал “Facebook”, “Google” зэрэг компаниуд төлбөр төлдөг байх хуулийн төслийг батлуулах чиглэлд үргэлжлүүлэн ажиллахаа Австрали улсын Засгийн газар илэрхийлсэн аж. Хуулийн төслийг ирэх долоо хоногт Парламентаар хэлэлцэж, батлах хүлээлттэй байна.

““Google”, “Facebook” нь долоон тэрбум ам.долларын цахим зар сурталчилгааны зах зээлд ноёлдог. Харин бид шударга өрсөлдөөнийг бий болгохыг хүсэж байна” гэж Австралийн Сангийн сайд Жош Фрайденберг онцолжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна