Энэ оны хоёрдугаар сарын эхээр Мьянмарын цэргийн хүчнийхэн тус улсын засгийн эрхийг гартаа авч, онц байдал зарласан юм. Улмаар улсын эрх мэдэл зэвсэгт хүчний командлагч Мин Аун Хлайнд шилжсэн ажээ.
Тэгвэл Цэргийн эргэлт гараад буй Мьянмарт Википедиа интернэт нэвтэрхий толь хаагдсан тухай NetBlocks ашгийн бус байгууллага твиттер хуудсандаа мэдээллээ.
Тухайлбал, тус улсын иргэдийн онлайн нэвтэрхий толь бичгийн бүх хэл дээрх хувилбар луу орох эрхийг хориглосон байна. Үүнээс өмнө Facebook, Instagram, WhatsApp зэрэг олон нийтийн хэд хэдэн сүлжээнд нэвтрэх эрхийг хаасан билээ. Түүгээр зогсохгүй Мьянмар улсад зургаа дахь шөнө дараалан интернэт тасалдаж байгаа ба жишээ нь 2 дугаар сарын 14-нд улс даяар ямар ч интернэтгүй байжээ.
Цэргийн эргэлтийн үеэр босогчид Мьянмар улсын Ерөнхийлөгч Вин Мин, төрийн зөвлөх, Нобелийн энхтайвны шагналт Ан Сан Су Чи нарыг цагдан хорьжээ. Ийнхүү төрийн эргэлт хийх болсон шалтгаан нь цэргийнхэн өмнөх удирдлагыг өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон парламентын сонгуулийг тухайн үеийн эрх баригч "Ардчиллын төлөө үндэсний лиг" нам хуурамчаар үйлдсэн гэж буруутгасан юм. Төрийн эргэлт хийсний дараа Мьянмарт олон нийтийг хамарсан томоохон эсэргүүцэл эхэлснээр нөхцөл байдал улам хурцадсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна