Лейкерс дөрөв дараалан хожигдлоо

С.Гандэлгэр
2021/02/25

Өнөөдөр Лос Анжелес Лейкерс өрнөд бүсийг тэргүүлж байгаа Юта Жаззын талбайд зочлон тоглолоо.

Тоглолтын нэгдүгээр үе 23:24-ийн харьцаатайгаар өндөрлөсөн ч талбайн эзэд хоёр болон гуравдугаар үед эсрэг багаасаа 25 оноо илүү авч, улирлын 26 дахь хожлоо баталгаажуулсан билээ. 

Тоглолтын онооны харьцаа 114:89-ээр өндөрлөсөн нь Лейкерсийн энэ улирлын авсан хамгийн бага оноо болж байгаа юм. Уг тололтод Дэннис Шрөүдер болон Энтони Дэвис нар бэртлийн улмаас оролцоогүй бөгөөд энэ удаагийн тоглолтод хожигдсоноор аваргууд маань дөрөв дараалан хожигдлоо. 

Өнөөдөр Лейкерсээс ердөө гурван тоглогч 10-аас дээш оноо авч, багаараа хасах үзүүлэлттэй байлаа. Харин Юта Жаззаас зургаан тоглогч 10-аас дээш оноо авч, сүүлийн 24 тоглолтынхоо 22-т нь ялалт байгуулаад байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна