Италийн эрдэмтдийн хийсэн судалгааны үр дүнд Pfizer/BioNTech компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг вацкин тарган хүмүүст дархлаа тогтоохдоо муу байж болзошгүйг тогтоожээ.
Тус улсын эрүүл мэндийн салбарын ажилтнууд эхний ээлжинд вакцинжуулалтад хамрагдаж байгаа аж. Дархлаажуулалтад хамрагдсан хүмүүсийн эрүүл мэндийн мэдээлэл дээр шинжилгээ хийхэд хоёр тун вакцин тариулсны дараа таргалалттай хүмүүсийн биед хэвийн жинтэй хүмүүсийнхээс хоёр дахин бага эсрэг биет үүссэнийг тогтоосон байна.
Эндээс үзвэл жингийн илүүдэлтэй хүмүүсийн дархлааг хангалттай түвшинд хүргэхийн тулд нэмэлт тун тарих хэрэгтэй байж болзошгүй гэж эрдэмтэд дүгнэжээ.
Эх сурвалж:bbc
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна