"УИХ-ын гишүүн Ч.Ундрам Н.Уртнасанг сурталчилгаандаа ажилласан гээд сайдаар тавиулсан" гэв


Сэтгүүлч, нийтлэлч Б.Ганчимэг УИХ-ын гишүүн Ч.Ундрам, БОАЖ-ын сайд Н.Уртнасан нарын бусдыг хохироосон тухай,  ашиг сонирхлын талаар өөрийн цахим хуудсанд нийтэлжээ.

Тэрбээр "Ч.Ундрам гэж хулхи хүүхэн энэ Н.Уртнасан гэх сайданцарыг тавиулсан юм байна. Энэ бас аймаар хулхи гар шүү дээ. Англид коллежид сурч байгаад гэр бүлийн гачигдлаар МУИС- д шилжин сурах гэсэн миний нэг уншигчийн хүүгийн асуудлаар уулзаж байсан юм. 

Тэгсэн хоёр жил төлбөр төлүүлээд МУИС- д явуулаад л байсан. Гэвч араар нь хулхидчихсан байсан. Нөгөө хүүхдийн бүртгэл яам болон сургуулийн сүлжээнд албан ёсоор байдаггүй ээ. Хийгээгүй хуурчихсан байсан. Ингээд л хүү хохирон хоцорч хувийн сургуульд орсон доо. Эд нарт эгэл жирийн ардын хүүхдүүд хэн ч биш. Юу ч биш. Надад уншигчид маань их ханддаг. Олон баримт тэвэрч ирж байна.
Ч.Ундрам одоо МУИС-ын багш нартайгаа шүүхдэж байгаа гэх ч мэдээлэл байх юм. ( мэдээллийг шалгаж байна)

Н.Уртнасан сайданцарыг энэ гишүүн сурталчилгаандаа ажилласан гээд сайдаар тавиулжээ.

Н.Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай. 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль, 1998 онд Монгол Улсын Их сургууль төгссөн. 2003 онд Япон Улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1998-2000 онд "Ийгл" телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга, 2000-2010 онд Монголын Үндэсний Олон нийтийн телевизийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор, 2011-2013 онд "Шинэ дэлхий" телевизийн гүйцэтгэх захирал, 2014-2016 онд "Юни Си энд Си" ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал, 2016-2020 онд "Юни Солар" ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх намтартай юм байна.

Тэрбумтны охин Ч.Ундрам өөрөө тоон дотроос үсэг шиг үсрэн орж ирж гишүүнцэр болж аваад энэ сэтгүүлч нэртэй сайданцараа томилуулжээ. Би сайн мэдэж байна. Одоо гишүүнмаа, сайдмаа хоёр намайг нам дээрээ гүйж очиж оролдуулах байх. Баяртай оролдуулна шүү.
Би та хоёр шиг юмнуудад гөлөлздөг нь биш. Эгэл жирийн ардын хүүхдүүд хэлмэгдүүлж байгаатай чинь тэмцэнэ.

Жич: Ах дүү хамаатан садангийн сэдэв биш шүү. Ардын хүүхдүүдийг халж сольж , төрд ажиллах гэсэн сэтгэл рүү нь ус цацаж байгаа давилуун даварсан баримт болгонтой чинь тэмцэх тэмцэл шүү. Хятадад сурч боловсрол олсон, мэргэжлийн хүн Энэ Уутка сайданцараар тоглуулж болохгүй гэж би бодож байна.
Сайд нар больцгоо. Худаа хүртэл дарга болгох гэж гүйнэ. Гишүүн болоод баз хамаатнаа дарга болгох гэж явна. Та нарт мерит зарчим гэж юм байна уу" хэмээсэн байна.

Сэтгүүлч Б.Ганчимэг



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.74.14
    2021/03/03

    Ийм учиртай юм байж гайхах юм байхгүй шүү дээ гэнэт тодорсон сайд энэ угаасаа сайд хийж чадахгүй УИХ маань гэмт хэрэгтнийг орогнуулдаг газар болсоор удлаа нэг нь гишүүнээ нөгөөх нь сайданцар ингэж ард түмнийг доромжилж болохгүй сэтгүүлч Ганчимэг та өшөө олон баримт материал дэлгэж тавиарай хариуцлагыг нь үүрүүлий огцруульяа Ундрамыг эргүүлэн татсугай огцор огцор огцор зайл монголын төрөөс тэртэй тэргүй түрүүчийхээ хогнуудыг хаяж чадахгүй ачилгын машин ирээгүй байхад

    Хариулах
  • 64.119.25.84
    2021/03/03

    Hud garuud bn aa bn bulgantuya ene undram geed

    Хариулах
  • 64.119.25.84
    2021/03/03

    Ene selengees garsan 2 hud emegtei gishuun hetsuu dee

    Хариулах
  • 64.119.27.251
    2021/03/03

    Сайд нарын томилгоо арай бишээ. Төрд ганц өдөр ажиллаагүй БОЯ. СОЁЛЫН ЯАМНЫ сайд биш шүү.

    Хариулах
  • 139.5.218.111
    2021/03/02

    yagaad genet undram, urtnasan ruu dairav? tsaana n yag yu bna?

    Хариулах
    • 66.181.184.57
      2021/03/03

      Дайрах биш, үнэнийг хэлсэн юм биш үү?

  • 192.82.72.156
    2021/03/02

    Хэрэв тийм бол ЗАЛИЛАН шүү, хэзээ ч хэрэг үүсгэн шалгуулж болно.

    Хариулах
  • 203.91.115.56
    2021/03/02

    Коллежоос Университет-д шилжин сурэлцах чинь хаана аль улсад мөрдөгддөг мерит зарчим бэ? ЭЕШ өгчМУИС-д элсчихээд

    Хариулах
  • 192.82.72.173
    2021/03/02

    Ganchimeg unenii tuluu hezeech shantahgui yv!

    Хариулах
  • 64.119.21.173
    2021/03/02

    царайтайгаа таарсан шуудайнууд

    Хариулах
  • 202.9.40.92
    2021/03/02

    Ийм л лагаанууд шүү.

    Хариулах