АНУ-ын Худалдааны яам 16 орноос оруулж буй хөнгөн цагаан хуудас материалд демпингийн эсрэг татвар ногдуулахаар шийджээ.
“Reuters” агентлагийн мэдээлж буйгаар, АНУ-ын эрх баригчид эдгээр бүтээгдэхүүнийг 18 улсаас импортлохдоо демпингийн эсрэг татвар ногдуулах шаардлагатай эсэхийг тогтоох шалгалт явуулсан байна. Шалгалтын дүнд тус улсын Худалдааны яам Грек, Өмнөд Солонгосоос импортолж буй хөнгөн цагаан хуудаст нэмэлт татвар ногдуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Үлдсэн 16 улсад татвар ногдуулах шаардлагатай гэж үзсэн байна. Тухайлбал, Германаас гаргадаг хөнгөн цагаан хуудас материалд 242.8 хувийн татвар ногдуулах бол Бахрейн улсаас авах барааны татвар 83 хувь байх аж. “Reuters” агентлаг демпингийн эсрэг татвар ногдуулсан улс орнуудын жагсаалтыг бүрэн нийтлээгүй байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна