Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий гурван хүнийг суллах шийдвэр гаргалаа

2021/03/03

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр Ж.Эрдэнэбат нарын нэр бүхий гурван хүнийг суллах өмгөөлөгчдийн хүсэлтийг хэлэлцэн авч үзээд суллахаар шийдвэрлэсэн байна.

Xэргийн талаар эргэн сануулахад, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Улаан сайр-2” хэмээх 1463.82 га талбайг 2017 оны арванхоёрдугаар сард “Элбэг орд” ХХК-иас төрсөн дүү Ж.Эрдэнэтөгстэй хамтран эзэмшдэг “Хэрх илч” компанийн нэр дээр таван сая төгрөгөөр худалдан авч, зургаан сарын дараа уг тусгай зөвшөөрлийг “Алтай констракшн” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэд нэг сая төгрөгөөр худалдсан гэх хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар татсан билээ. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.114.58
    2021/03/03

    Хороо гартал хүүхэн шаанаа

    Хариулах
  • 66.181.161.7
    2021/03/03

    Эрх чөлөө би чамайгаа доллараар мялаая эх орон таныхаа хэвлийг онгичиж баярлуулья ингээд намайг хориорой нэг мөсөн 30 жил хэвтий гэтэл ...эрхэмсэг авилгачингуудаа урагшаа ид хус бас дахин ид ха ха ха

    Хариулах