Т.Дэлгэрмөрөн хүчирхийллийн хэрэгт гэм буруутай нь нотлогдвол хорих ялаар шийтгүүлэх магадлалтай

Ш.Туяа
2021/03/05

ЦЕГ-т хоёрдугаар сарын 28-ны өдрийн 21:30 минутын үед Т.Дэлгэрмөрөн нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байна гэсэн утгатай дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс дуудлага мэдээллийг хүлээн авч, бүртгэн холбогдох шалгалтын ажиллагааг явууулж дуучин Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Эхнэр Т.Анандагийн хувьд удаа дараа хүчирхийлэлд өртөж буйгаа мөн Т.Дэлгэрмөрөнг хар тамхи хэрэглэж мансуурдаг тухай ярьсан учир үүний дагуу цагдаагийн байгууллагаас дуучин Т.Дэлгэрмөрөнг шинжилгээнд хамруулахад TNC төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэх мэдээлэл зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээс гарсан.

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад: 

Эхнэрийнх нь гомдлын дагуу мансууруулах төрлийн ургамал, хар тамхи хэрэглэсэн асуудлыг нь тодруулахаар шинжилгээ хийсэн нь үнэн. Нарийн шинжилгээний хариу 14 хоногийн дараа гарна. Шинжилгээний хариу гарсны дараа хэргийг нь шүүхэд шилжүүлнэ гэв.

Т.Дэлгэрмөрөнгийн хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж холбогдох баримтуудыг цуглуулан шинжилгээний хариуг хүлээж байгаа аж. 

Дуучин Т.Дэлгэрмөрөнгийн хувьд 2019 онд хар тамхины хэргээр шалгагдаж, шинжилгээ өгч байсан аж. Мөн  2001 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261.1 хэрэгт, 300 мянган төгрөгөөр торгуулж, хоёр жил эрх хасах ял, 2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181-р зүйл буюу Танхайрах гэмт хэрэг, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэг буюу төрийн албан хаагчийн биед гэмтэл учруулсан хэрэгт 1 жил тэнсэн, 2010 онд ЭХТА-ын 181.2.1, 230.2 дахь хэсгээр 1.6 жил тэнсэн харгалзах ялаар тус тус шийтгүүлж байжээ. 

Хэрвээ энэ удаагийн хүчирхийллийн хэрэгт гэм буруутай нь нотлогдвол, Эрүүгийн хуулийн 11.7-д заасанчлан хоёр хүртэл хорих жилийн ялаар шийтгүүлэх магадлалтай байгаа юм.




Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 118.222.191.38
    2021/03/07

    Энэ хүн хэзээ ч ухаан суухгүй бололтой аль номин талст байхдаа л хэл ам татлаад л явдаг байсан.

    Хариулах
  • 122.201.24.96
    2021/03/05

    Balai amitan sh de. Iim yumtai holbogdoj bdag hairan ohin.

    Хариулах
    • 202.9.46.48
      2021/03/07

      Medehgui baij buuj demir

    • 202.9.46.48
      2021/03/07

      Zochin

  • 66.181.183.43
    2021/03/05

    Мансуурсан нь үнэн бол эхнэр нь үр хүүхдийнхээ аюулгүй байдлын төлөө аргагүй шүү

    Хариулах
  • 98.169.33.79
    2021/03/05

    Har tamhia heregleed l, tor tolgoig ni ileed l, ulam olon zaluuchuud ingeed har tamhi heregleed yalgui tensen avaad bolood baih um bna gej buruu oilgolttoi bolood l.

    Хариулах