Далай лам вакцинжуулалтад хамрагдаж олон нийтийг уриалжээ

С.Гандэлгэр
2021/03/08

Төвдийн Буддын шашны тэргүүн, дээрхийн гэгээн XIV Далай лам COVID-19-ийн эсрэг урьдчилан сэргийлэх вакцины эхний тунгаа Энэтхэгийн Дарамасала хотын Зонал эмнэлэгт хийлгэжээ.

Тэрбээр жирийн иргэдийн нэгэн адил Энэтхэгийн Дармсала хотын эмнэлэгт өөрийн биеэр очиж вакцинжуулалтад хамрагджээ.

Далай лам болон түүнийг дагалдагсад бүгд Энэтхэгийн Serum Institute-д үйлдвэрлсэн AstraZeneca вакциныг тариулсан юм.

Мөн тэрээр энэхүү урьдчилан сэргийлэх тарилгыг илүү олон хүн хийлгэж, дархлаажуулалтад хамрагдаасай хэмээн хүсч олон нийтийг уриалсан байна.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна