Сан Диего хотын 91 настай оршин суугч Пол Гришам 53 жилийн дараа Антарктидад алга болгосон түрүүвчээ олсон байна. Тэрээр залуудаа АНУ-ын Антарктид дах МакМурдо баазад ажиллаж байжээ.
Тус бааз дээр түүний байрлаж байсан байшинг 2014 онд нураах үед барилгачид түүний түрүүвчийг олсон байна. Түүний түрүүвчинд тэнгисийн цэргийн үнэмлэх, татварын тайлан, хоолны орц зэрэг цааснууд байснаас гадна цөмийн, биологийн болон химийн зэвсгийн үед хэрхэн ажиллах талаарх халаасны зааварчилгаа хүртэл байсан аж.
Барилга нураах ажил эрхэлж байсан баригачдын нэг болох Степен Декато гэх эр түрүүвчийг олж, эзэнд нь буцааж өгөх ажлыг хийжээ. Тэрээр өөрийн охин болон бусад хүмүүстэй хамтран чөлөөнд гарсан ахмад дайчдын алдагдсан эд зүйлийг олж, эргүүлэн ажлыг хийж эхэлсэн байна. Түрүүвчний эзнийг олж, буцааж өгөхөд 6 жилийн хугацааг зарцуулжээ.
Түрүүвчний эзэн Пол Гришам 1967-1968 оны үед Антарктидад ажиллахаар томилогдсон байна. Тэрээр 1977 онд цэргийн албанаас халагдан Калифорни мужын Монтерей хотод эхнэрийнхээ хамт амьдрах болжээ.
Эх сурвалж: allthatsinteresting
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
104.13.208.219
tenegee aldsan bish hayasan
Хариулах202.21.108.161
алдсан биш, гээсэн тэнэгээ, хэ хэ