Дани, Исланд, Австри, Норвеги, Итали, Литва, Латви, Эстони, Люксенбург зэрэг Европын олон улс АстраЗенека болон Оксфордын их сургуулийн хамтран боловсруулсан Covid-19-ийн эсрэг вакциныг аюулгүй байдлын үүднээс түр хугацаагаар хэрэглэхийг зогсоолоо.
Дани улсад энэхүү вакциныг хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч, нэг хүн нас барсан бол Итали улсад хоёр хүн АстраЗенека вакцины хоёр тун тариулсныхаа дараа цусны бүлэгнэл оноштойгоор нас барсан байна.
"АстраЗенека"-гийн вакцин нь ДЭМБ-аас зөвшөөрөл олгосон хоёр вакцины нэг бөгөөд тус вакциныг Европын орнууд эмч, эмнэлгийн ажилтнуудаа хамгийн түрүүнд хамруулж эхэлсэн ба гаж нөлөө үзүүлсний улмаас эсэргүүцэлтэй тулгараад байгаа юм.
Үүний дараа бусад Европын улсууд тодорхойгүй хугацаагаар дээрх вакцины хэрэглээг зогсоосон юм.
Европын Эмийн агентлаг АстраЗенека вакцины талаар судалгаа, шалгалт явуулж эхэлсэн ч гишүүн орнууддаа үргэлжлүүлэн хэрэглэж болно хэмээн мэдэгдсэн бол Их Британийн зүгээс дээрх мэдээллийг эрс няцаан, тэдгээр хүмүүсийн цус бүлэгнэсэн гэх асуудал нь вакцинтай ямар ч холбоогүй хэмээн мэдэгджээ. Дээрх мэдээллийн улмаас “АстраЗенека” компанийн хувьцаа огцом унажээ.
Эх сурвалж: BBC
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.21.217
Монгол хүнд тохиолдохгүй юм байлгүй дээ.
Хариулах202.9.40.113
Eвропийн өндөр хөгжилтэй орнууд зогсоосон бхйна Манай орон иргэдээ хайрлахгүй амьд явах үндсэн хууллийн эрхийг нь хүндэтгэхгүй хэтэрхий бүдүүлэг хандаж байна Ямар ч сонголтгүй тулгаж буй нь хэтэрч бна шүү
Хариулах150.129.142.240
Tus medeelel ni ard irgediig ergelzuuleh aidasd avtuulah asuudal garch bn ug ergelzee tugshuuriig tailj zuv shinjleh uhaanii bolon anagaah uhaanii undeslel, sudalgaatai medeeleliig meregjliin baiguullaguud, erdemten sudlaachid uguh heregtei bn tsahim orchind neg bys udaa iim medeelel taraad bgaa ni nuuts bys yumaa
Хариулах103.57.94.224
улс орнууд судалгаа хийгээд л зогсоож байгаа бүз дээ. Ард түмэнд сэрэмжлүүлэх нь юунд буруу байгаа юм. энэ вакциныг хийлгэхгүй байх хэрэгтэй. өөр бусад найдвартай вакцин оруулж ирэх хэрэгтэй шүү сдээ