АНУ-ын биотехнологийн “Novavax” компанийн коронавирусний вакцин Их Британид явуулсан эмнэлзүйн гурав дахь үе шатны туршилтаар 96.4 хувийн үр дүн үзүүлжээ.
"Их Британид явуулсан шийдвэрлэх, гурав дахь үе шатны туршилтаар “COVID-19”-ийн анхны хувилбараас үүдэлтэй хөнгөн, дунд, хүнд өвчний эсрэг компанийн гарган авсан вакцины үр дүн 96.4 хувь байгааг зарлалаа" гэж пүрэв гарагт нийтэлсэн “Novavax”-ын мэдэгдэлд дурдсан байна.
Судалгаанд 18-аас 84 насны 15 мянга гаруй хүн хамрагдсан бөгөөд оролцогчдын 27 хувь нь 65-аас дээш насны хүмүүс байжээ. Их Британид тархсан коронавирусний хувилбарын эсрэг 86.3 хувийн үр дүн үзүүлсэн байна. Туршилтын завсрын үе шатыг Өмнөд Африкт явуулж, 3000 орчим хүн оролцсон бөгөөд тус улсад тархсан хувьссан вирусний халдварын эсрэг үр дүн 55.4 хувьд хүрсэн байна.
Хоёр улсад явуулсан туршилтаар уг вакцин хүнд хэлбэрээр өвчлөх болон нас баралтаас 100 хувь урьдчилан сэргийлсэн болохыг онцолжээ.
Эх сурвалж: Montsame
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна