“Эрдэнэтийн 49 хувь”-ийн гэх хэргийн хэлэлцүүлэг завсарласны дараа хэрэгт холбогдон шалгагдаж буй Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяраас сэтгүүлчид асуулт, асууж, хариулт авлаа.
Тэрбээр “Оюутолгойн үнэлгээ 3 тэрбум ам.доллар орчим байгаа. “Эрдэнэт”-ийн тухайд 2-3 дахин бага гэж үзвэл 1 тэрбум буюу 3.5 их наяд орчим төгрөг болно. Тэгэхээр, есөн их наядын хохирол гэдэг нь агаарын тоо байна. Тиймээс хохирлын хэмжээг шүүхээр тогтоох хэрэгтэй. Хохирол учирсан уу, үгүй юу тодорхойгүй байна. Дүгнэлт гараагүй байна.
Энэ хэрэг өмнө нь Дээд шүүх, Цэц дээр очиход “ОХУ-аас авчирсан нь зөв байна. Хэрвээ төрд авбал хувийн хэвшилдээ заавал хохирол барагдуулна шүү” “Хохирлын хэмжээ тодорхойгүй байна, тодорхой болго”, “Оролцогчид нь дутуу байна, гүйцээ” гэдэг үндэслэлээр буцаж байсан. Гэтэл өнөөдөр нөхцөл байдал яг хэвээрээ, шаардлагууд биелэгдээгүй байхад шүүх хурал болж байгаа нь юу гэсэн үг вэ. Би энэ хэргийг улс төрийн хэрэг гэж харж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр яагаад улс төрийн хэрэг гэж харж байгаагаа өчигдөр О.Батнайрамдал мэдэгдэл хийсэнтэй холбоод, бүгдийг нь оролцуулж байгаад шүүх хурлаа нээлттэй хийе гэсэн санал дэвшүүлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.243
Оюу толгойн үнэлгээ 3 тэрбум гэнэ үү?! Арай ч дээ ийм хүн сайд бсан гэхээр! За даа гайхаад байх юм ч алга даа … янз бүрийн тоо гаргадаг хүн … гэнэтийн ашгийн татвар гээд 68% тогтоочихдог хүн гээд бодохоор! Тэгээд бас энэ утгагүй тоогоо бариад Эрдэнэттэй харьцуулаад өөрсдийнхөө хийсэн үйлдлийн хохирлын талаар яриад байдаг … ингэж ярьж байгаагаараа бол хэргээ хүлээгээд хохирлоо их бага гээд яриад байгаа юм уу яагаад байгаан…!
Хариулах