Малын эмчийн итгэмжлэлийн сургалт зохион байгуулж эхэллээ

Zuv.mn
2023/02/03

Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайдын тушаалаар батлагдсан “Төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалт явуулах болон малын эмчид итгэмжлэл олгох, түдгэлзүүлэх, цуцлах журам”-ын хүрээнд 2023 оны эхний хагас жилийн итгэмжлэлийн сургалтууд батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж эхэллээ.

Энэ удаагийн сургалтыг Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран 2023 оны 1 дүгээр сарын 30-наас 2 дугаар сарын 03-ны өдрүүдэд зохион байгуулж Улаанбаатар, Дундговь, Архангай, Төв, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 43 малын эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.

Энэ оноос малын эмчийн итгэмжлэлийн сургалтууд Мал эмнэлгийн нэгдсэн системийн бүрэлдэхүүн хэсэг болох Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын системээр зарлагдан малын эмч, мэргэжилтэн нарын төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын мэдээллийн сан үүсгэж байгаагаараа онцлог юм.

Малын эмчийн мэдлэг чадварыг тасралтгүй хөгжүүлснээр чанартай мэргэжлийн үйлчилгээг малчин, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх ач холбогдолтой юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна