Мал эмнэлгийн нэгдсэн систем МЭНС 2.0 шинэчлэлтэй холбогдон “Мал эмнэлгийн хүний нөөцийн хөгжил, удирдлагын систем”-ийг орон нутагт нэвтрүүлэх мэргэжилтэн бэлтгэх зорилгоор арга зүй эзэмшүүлэх сургалтыг 22 аймаг, нийслэлийн эмч мэргэжилтэн нарт зохион байгуулав.
Уг систем нь “ХУР” төрийн мэдээлэл солилцооны системтэй холбогдсон бөгөөд ингэснээр мал эмнэлгийн ажилтны бүртгэлийн нэгдсэн сан бий болох, мал эмнэлгийн үргэлжилсэн сургалтыг зарлах, оролцогчдыг цахимаар бүртгэн зохион байгуулах боломж бүрдэж байна. Үүнээс гадна тус систем ажиллаж эхэлснээр мал эмнэлгийн ажилтнууд нэг хэрэглэгчийн хаягаар “Мал эмнэлгийн нэгдсэн систем” болон түүний бүрэлдэхүүн системүүдэд нэвтрэх боломж бүрдэх юм. Энэ системийг нэвтрүүлэх ажлыг Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төсөл, Монголын хувийн мал эмнэлгүүдийн холбоо ТББ-тай хамтран хэрэгжүүлж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна