Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд мал амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний шилжилт хөдөлгөөнийг улсын хэмжээнд хянах, төрийн байгууллага хоорондын ажил үйлчилгээг уялдуулах, цахим мэдээллийн урсгалыг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэн, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай, ил тод хүргэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах зорилгоор МЭНС 2:0-ийн шинэчлэлт, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлгийн цахим гэрчилгээний хяналт баталгаажуулалтын сургалтыг цахимаар зохион байгууллаа.
Цахим сургалтад 21 аймаг, нийслэлийн Цагдаагийн газар, хэлтэс, Мал эмнэлгийн газрын албан хаагчид нийт 118 хамрагдлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна