2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялж, 63 суудал авсан МАН дараа нь Орон нутгийн сонгуульд найман аймагт ялагдсан билээ. Нийт дүндээ ялсан ч энэхүү ялагдал нь МАН-ыг өнгөрсөн гурван жилийн турш зовоож, ялах тактикаа боловсруулсан гэж хэлж болно. Гэхдээ яг ямар арга хэрэглэх нь тодорхойгүй байв.
Энэ хугацаанд “цэнхэртсэн” “Найман аймгийг онцгой анхаарах” чиглэл өгсөн гэх мэдээ үе, үе сонсогдсоор өнөөдрийг хүрсэн. Тэгвэл орон нутагт Ардчилсан намыг ялах арга нь томсгосон тойрог байжээ. МАН-ын бүлэг нэлээд удаан хэлэлцсэний эцэст уржигдар энэ тухайгаа албан ёсоор зарлалаа.
Энэ бол үндсэндээ Сүхбаатарыг Дорнод, Хэнтийтэй, Өмнөговийг Дундговь, Дорноговьтой нийлүүлж байгаад АН-аас авчихна гэсэн санаа. Улаан, цэнхрийг нийлүүлж, улааны ялимгүй давамгайллаар нэгмөсөн улаан болгоно л гэсэн үг.
Аймгуудыг нийлүүлээд үр дүн өөрчлөгдөх талаар хэвлэлүүд төдий л бичихгүй байна. Гэхдээ өөрчлөгдөж болно гэдгийг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өөрөө баталсан. “Тойргийг томсгож бүсчлэхдээ Баян-Өлгий аймгийг хөндөхгүй” гэж хэлснээрээ баталсан. Баян-Өлгийг Ховд, Говь-Алтайтай нийлүүлбэл казах түмэн УИХ-д нэг ч төлөөлөлгүй болох нь тодорхой. Үүн лугаа, Ардчилсан нам ялсан найман аймгийг өөрсдийн ялсан 13 аймагтаа уусгах боломж байж болно.
Ялангуяа, стратегийн томоохон ордууд байрладаг Өмнөговь аймагт ялж, засаглах нь МАН-ынханд ус, агаар шиг хэрэгтэй байгаа ч яг одоогийн байдлаар яагаад ч ялж чадахааргүй байгаа нь сонгуулийн дүрэм зохиож тоглоход хүргэсэн дүр зураг харагдаж байна.
Өмнө нь бид нэг удаа томсгосон тойргийн журам баталж, баячуудыг хазаарлаад авлаа гэтэл харин ч улс төрчдийн эрх мэдлийг нэмэгдүүлчихсэн гашуун туршлага бий. Сонгогчид олон нийтэд танигдсан хүнд л саналаа өгдөг нь жам. Сонгодог Ардчилалтай гэх АНУ-д хүртэл телевизээр цаг агаарын мэдээ уншдаг байсан хүн Конгрессийн гишүүн болж байсан гэдэг.
Тэгвэл сонгуульд мөнгөө зарж чадахгүй болсон баян хүн олон нийтэд танигдах ажилд хамаг мөнгөө зарцуулж таарна. Ингэснээр төсвөөс төрөх баячуудын тоог л нэмэхээс ард түмэнд ямар ч ашиггүй. Дараа нь Томсгосон тойрогт "том" мөнгө зарж гишүүн болсон улстөрчдийн тоогоор тэрбум, тэрбумаар тоологдох хөрөнгө бизнесмэний халааснаас дарга нарын халаас руу шилжинэ.
Тойргийг томсгох нь жижиг тойрог “усалж” гишүүн болоод гаршчихсан нөхдөд халгаатай. Нэр дэвшигчид нь ядаж л бүс нутгийн хэмжээнд сэтгэж мөрийн хөтөлбөрөө боловсруулна, энэ хүрээндээ ажиллана гэхээр давуу тал мэдээж, бий. Гэхдээ тойрог томсгохын зорилго юу вэ, түүний үр дагавар яаж гарах вэ, түүнийг нь хэн хүртэх вэ гэдэг чухал.
МАН өнөөдөр бүх түвшинд засаглаад найман жил боллоо. Муу ажилласан гэж хэлэхгүй. Гэхдээ Нэг нам дангаараа үнэмлэхүй засаглахын сул тал гэж нэг юм байна. Тэр нь олон янзаар илэрч байна. Ийм үед нэг намын үнэмлэхүй ноёрхлыг сунгаад 12 жил болгох уу гэдэг асуудал магадгүй, томсгосон тойргийг дэмжих эсэхээс шалтгаалж мэднэ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.21.107.123
Hovd Bayan -ulgii Uvsiig toirog bolgovol 5 kazak gishuuntei boloh bus uu Yuun tuleelelgui ve?
Хариулах139.5.218.48
Энэ Батсайханг ажлаас нь хал хал хөлсний сэтгүүлч байна.
Хариулах