Содон хороололд дахин нэг цэцэрлэг нээлтээ хийлээӨнөөдрийн бас нэг гэгээн сайхан ажил бол цэцэрлэгийн нээлт байлаа. Миний бие дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын хувьд Сонгинохайрхан дүүргийн 37 дугаар хороо, Содон хорооллын 316 дугаар цэцэрлэгийн нээлтэд оролцлоо.
Тус хороо нь цэцэрлэгийн насны 1100 орчим хүүхэдтэй бөгөөд 316 дугаар цэцэрлэг ашиглалтад орсноор хороо төрийн өмчийн 3 цэцэрлэгтэй болж байгаа юм. 316 дугаар цэцэрлэг нь 280 ортой, өнөөдрийн байдлаар 343 хүүхэд, 45 багш, ажилтантай үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.
Ингэснээр Сонгинохайрхан дүүрэгт төрийн өмчийн 63 дахь цэцэрлэг үүд хаалгаа нээж байгааг дуулгахад таатай байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна