"Хөтөлийн цемент шохой" ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатар тайлангаа тавилаа. Тэрбээр энэ үеэрээ үүрэгт ажлаа өгч байгаагаа мэдэгдлээ.
Л.Наранбаатар: "Манай компани 17,9 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Өмнө нь 2014-2021 онд 124,5 тэрбум төгрөгийн алдагдалтай явж байсан бол одоо ашиг руугаа орсон.
Төрд ирснээс хойш нийт 21,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт уурхайд хийгдсэн байна. Цалингийн хэмжээ өссөн үзүүлэлттэй гарсан байна.
Ер нь та бүгдтэйгээ хамт олон сорилтыг өнгөрүүллээ. Бүх зүйлийг хамтдаа хийж ард нь гарсан учир та бүгдээрээ их бахархаж байна.
Миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 12 сарын 11-нд ТУЗ-дөө өгсөн. Яг одоо ТУЗ намайг чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Би гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хоёр том зорилгыг тавьсан.
Нэгдүгээрт, энэ үйлдвэрийг нээлттэй хувьцаат компани болгох. Энэ зорилгоо харамсалтай нь биелүүлж чадсангүй. Хуучин өмчлөлийн шүүхийн олон маргаан явж байгаа учир эднийг эцэслэж байж шийдэх хэрэгтэй болсон. Үүнд маш их цаг хугацаа орно.
Хоёрдугаарт, хөтөлийн цемент шохойг 375 тэрбум төгрөгөөр хохироосон. Энэ асуудлыг шүүхэд өгөөд явж байна. Энэ их мөнгийг би та нартайгаа хамт тэмцэж, ажлаа өгч байгаад гудамжинд гарч байгаад алалцъя гэж бодож байна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
139.5.219.140
хулгай хийх аргагүй юм чинь хувьчлаад ч болов хувь хүртэхсэн
Хариулах5.180.121.234
Chi bol HEN CH BISH, CHUTGUR, SHULAM, HUN AIMAAR MUUHAI MANGAS. UURIIGUU NEG TOLIND HARCHIHAARAI.
Хариулах103.57.93.226
Горьдсон гар сонгуульд санаатай байх аа.
Хариулах59.153.113.179
yes