"Цензургүй" эрэн сурвалжлах нэвтрүүлгээр Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг хятад гэх утга бүхий мэдээлэл гарсан. Тус нэвтрүүлгээр гарсан "Хятад" гэх агуулгыг Ч.Хүрэлбаатар сайд үгүйсгээд байсан юм. Харин энэ удаад тэрбээр архивын баримтаар хариу барьжээ.
Тэрбээр цахим хуудастаа:
"Цензургүй гүтгэлэгт архивын материалд үндэслэн хариуг өгье.
Шинэ оны ажлын эхний өдөр Үндэсний төв архивын газар орж ээжийнхээ удам угсаатай холбоотой 1927, 1933, 1944 оны хүн амын тооллогын материалууд, ээжийн намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтарыг холбогдох хууль, журамд нийцүүлэн өргөдөл, хүсэлт гарган танилцлаа. Лавлагаа, хуулбарыг ч гаргуулан авлаа.
Увс аймгийн архивт буй хоорондоо огт холбоогүй хоёр материалыг холбож харуулчихаад, Баян гэх хүнтэй холбоотой 1945 оноос өмнөх материал Увсын битгий хэл Төв архивт ч байхгүй бөгөөд Увс аймагт ганцхан Баян гэдэг хүн байсан хэмээн “Цензургүй”-н нэвтрүүлэгч сүржиндүү дуугарсан.
Миний санахын Монголын олон улстөрчдийг, нэртэй зүстэй олон хүнийг хятад хэмээн Женкогийнхон цоллож, харлуулж ирсэн. Хятадаараа цоллуулсан тэд тайлбар хийлгүй дуугүй өнгөрөөсөн, олон нийт ч тэднийг хятад хэмээн итгэсээр өнөөг хүрсэн. Худал үнэнийг ялдаг, эвлүүлэг нь бодит баримтыг дийлдэг байж хэрхэвч болохгүй ээ.
Би удам угсаагаа сайн мэднэ л дээ. Гэхдээ баримт үзүүлэн ярих нь зөв хэмээн шинэ оны ажлын эхний өдрийг хүлээсэн юм. Та бүхэнд Үндэсний төв архивын материалуудыг үзүүлж тайлбарлая.
1. Ээж маань намд элсэхдээ гаргаж өгсөн 3 үеийн намтартаа “…Миний төрсөн эцэг Хүүхээ нь Увс аймгийн Давст сумын нутаг Хандгайт гэдэг газар 1909 онд ард Баяны 2-р хүү болон төрсөн. Ингээд 1928 онд Увс аймгийн Давст сумын ард Хөхийн Цэндтэй суугаад 3 хүүхэд төрүүлэн амьдарч байсан юм. Миний эцэг Хүүхээ нь 1930-1934 онуудад сумын дарга, нарийн бичгийн дарга зэрэг ажлуудыг хийж явсан. 1938 онд нас барсан….учир өөрийн өвөг эцэг Баяны гар дээр хүмүүжих болсон юм… Миний өвөг эцэг Баян Увс аймгийн Давст сумын нутаг Хөндлөнгийн гол гэдэг газар 1883 онд ард Увшийн 1-р хүү болон төрсөн юм…” гэж бичжээ. Товчхондоо миний ээж Аажаагийн эцэг нь Хүүхээ ч эцэг нь нас барсны дараа өвөөгөөрөө овоглох болжээ. Ээжийн 3 үеийн намтарыг доор зургаар оруулав.
2. …1927 оны тооллогын бүртгэлийн 27-р хуудасны 213-р бүртгэлд: өрхийн тэргүүн Хүүхээ 20 настай, эрэгтэй, эцэг Баян, 43 настай, ах Жамба 44 настай, лам, Лэгшид 22 настай, лам, эх Түвшин 36 настай, хүүхэн Билэг 13 настай, хүүхэн Юнгэр 4 настай гэж бүртгэгдсэн байна. Энэ бүртгэл бол ээжийн эцэг Хүүхээ, өвөө Баян нарын тооллогын материал юм. Ээж маань энэ үед төрөөгүй байжээ. Энэхүү бүртгэлийг доор зургаар оруулав.
Сонирхуулахад ээжийн талынхан энэхүү тооллогын 213-р бүртгэлд байгаа бол Цэдэнбал даргынх 189-р бүртгэлд, Өлзийтийн Бадрах сайдынх 164-р бүртгэлд байна лээ. Сайхан л санагдлаа. Зүстэй, нэртэй хүмүүстэй айл саахалт явж байжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
Шанага аваарай шангаа аваарай маш хямдхан шүү Ч Хүрэлбаатар бол хужаа
Хариулах5.180.121.234
HYTAD HURELBAATAR YASAN IH SANDRACH BNA. UNENIIG CHIN ILCHILSEN BNA. ODOO BOOGOOD UHEHHUI YU. CHAMD TIIM ZURH, ZORIG BGUI HYTADAA
Хариулах103.212.119.162
Аажаа гэдэг чинь хятад нэр.
Хариулах202.21.107.76
Brayan nertei hun mongolooroo duuren baigaa shuuBu
Хариулах103.212.116.173
Хүрэлбаатар бол төрийн хүнд байвал зохих ёс зүйгүй, хулгайч шинжийн адгийн новш, олон зуун сая ам.доллор гаднаас ард түмний нэр барьж зээлж авч ах дүүсээрээ хувааж идсэнийг, Хотгор шанагын уурхайг гадныханд зарж ах дүүсээрээ хувааж завшсан гэмт хэрэгтэн мөн. Тэр ордонд биш шоронд сууж байх ёстой адгийн шаарууд.
Хариулах124.158.65.165
Монгол хүн юм бол хамсаатнуудтайгаа нийлж идэж ууж байхаар Монголынхоо төлөө зүтгээч. Ханадаггүй, дүүрдэггүй шуналтай юм бэ
Хариулах66.181.178.189
Ёстой харахаар уур хүрээд бдаг юм энэ нөхрийг.
Хариулах66.181.180.127
яахаараа эцэг,эх нь амьд байхад 20 настай хүүхээ өрхийн тэргүүнээр бүртгэгдсэн байх вэ? монголын харьяат болоогүй учир хүүхдийг нь өрхийн тэргүүнээр бүртгэсэн байх магадлалтай тэр үеийн хүмүүс ийм л ухаантай байсан даа,харин ч хужаа цустайгаа өөрөө батлаад хаячихлаадаа чааваас гэж
Хариулах66.181.161.2
Hhha hujaaa gedgee uildleeree bainga bataldag shu
Хариулах43.228.130.188
энэ нэг юм одоо ажил хийвэл хийгээд хийхгүй бол хэрүүлээ хийгээд яваасай хэрүүлийн бузар новшийн хулгайч Хотгор шанаг-н уурхайг хужаа нартай хамтарч идсэн биздээ чи бол угаасаа хужаа