ТАНИЛЦ: Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарын НАМТАР

Х.Батсайхан
2024/01/03

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас С.Цэдэндамбын оронд Л.Цэдэвсүрэнг, УИХ-аас Б.Баатарзоригийн оронд Б.Пүрэвдагвыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн томилуулах санал ирүүлсэн байна. 

Бид уншигчдадаа ТАЗ-ийн гишүүнд нэр дэвшигчдийн намтрыг танилцуулж байна. 

Л.Цэдэвсүрэн

  • Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.
  • 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль,
  • 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан,
  • 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
  • 2000-2009 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны  газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга,
  • 2009-2014 онд БШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2014-2020 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд,
  • 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

Б.Пүрэвдагва

  • Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан
  • 1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн,
  • 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан.
  • 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн,
  • 2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хуулийн зөвлөх,
  • 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
  • 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • 2017-2019 онд УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт,
  • 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга,
  • 2023 оноос одоог хүртэл УИХ-ын Тамгын газарт Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болов. Сонсголыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томиллоо.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.219.180
    2024/01/04

    Үгүй ээ наад Цэдэвсүрэн гэж авгай чинь тэтгэвэртээ гардаггүй яасан дархлагдсан эмээ вэ Энийг хэн ингэж чирээд байдаг юм болоо

    Хариулах
  • 202.21.107.76
    2024/01/03

    Tetgeveriin NASA did hurehgui ner devshigch oldsongui yuu Tushee ih surguuli chansaagaaraa Uls daa heded jagsdag ve? Shaardlaga hangasan 9-d bagtaj baigaa yuu

    Хариулах