Сү.Батболд нүүрсний хэрэгтэй холбоотой асуудалд цахим хуудаснаа ийнхүү тайлбар мэдээлэл хийжээ.
"Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдыг Тавантолгойн орд газрын нүүрсний хууль бус олборлолт, тээвэрлэлттэй холбоотой гэх түүний нэр хүндэд эрээ цээргүй халдсан, байж боломгүй худал хуурмаг мэдээлэл бүхий ээлжит гүжир гүтгэлгийг зохион байгуулалттайгаар тарааж байгаа тул дараах мэдэгдлийг гаргаж байна.
1. УИХ-ын гишүүн Сүхбаатарын Батболдтой холбоотой аж ахуйн нэгж нь 2007 онд Тавантолгойн орд газрын ашиглалтын лицензийг хууль ёсны дагуу эзэмшиж байхдаа энэхүү ордод шунасан гадаадын болон дотоодын бизнес, улс төрийн бүлэглэлүүдийн элдэв дарамт шахалтыг үл харгалзан тус ордоос нэг ч хүрз нүүрс ашиглалгүйгээр Монголын төр, ард түмэндээ шилжүүлэн өгсөн нь хэн ч маргахгүй түүхэн үнэн юм.
2. Үүний дараа 2011 онд С.Батболд Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол Улсын иргэн бүрт Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцааг олгож, тус ордыг жинхэнэ ард түмний өмч болгох үндэс суурийг тавьсан бөгөөд энэхүү шийдвэр нь цаашдаа гадаад, дотоодын бизнес, улстөрийн бүлэглэлүүдийн тус ордыг өөрийн эрхшээлдээ авах гэсэн удаа дараагийн ил далд оролдлого, халдлагаас хамгаалж чадсан.
1072 ширхэг хувьцааг дотоодын хөрөнгийн биржид арилждаг болгон ард иргэд Эрдэнэс Тавантолгой төрийн өмчит компанийн үйл ажиллагаанд ил тод шууд хяналт тавьдаг, хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлдэг болгохыг тууштай шахаж шаардаж ирсэн, цаашид ч тэгэх болно.
3. Мөн 2009-2012 онд Ерөнхий сайд байхдаа төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой хувьцаат компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын иргэн бүрт тус орд болон бусад уул уурхайн томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлсний ногдол ашиг 1 сая 500 зуун мянган төгрөгийг УИХ-ын шийдвэрийн дагуу олгосон нь монголчууд анх удаа байгалийн баялгаасаа хувь хүртсэн тохиолдол болсон.
Төрийн өмчит тус компани цаашид ч ард иргэддээ улам их ногдол ашиг үргэлжлүүлэн өгөх ёстой бөгөөд Засгийн газрын энэхүү ажлыг УИХ-ын гишүүн С.Батболд дэмжиж ажилладаг.
4. Ийнхүү гадна дотны шуналт этгээдүүдийн савраас хамгаалж, төр, ард түмэндээ хүлээлгэн өгсөн Тавантолгойн орд өнөөдөр улс орны эдийн засгийн гол хөдөлгүүрийн нэг болсон. Цар тахал, олон улсын хурцадмал байдалтай эдийн засгийн хүнд үед манай орны гадаад валютын орлого, цалин, тэтгэвэр, тэтгэмж, төсвийн хөрөнгө оруулалтаар босч буй бүтээн байгуулалтын гол санхүүгийн эх үүсвэр болж байна.
5. С.Батболд нь 1990 оноос бусдын адил хууль ёсны, хувийн бизнес эрхэлж, монголын анхны томоохон бизнес эрхлэгчдийн нэг болж чадсан. Монголчуудын "гэрээ засаад төрөө зас" гэх үг, гүн ухааны дагуу топ бизнесмэн болсон хойноо улс төрд орсон ба түүний үүсгэн байгуулсан "Алтай холдинг" групп өнөөдөр ч амжилттай үйл ажиллагаа явуулж байна.
6. С.Батболд болон түүний үүсгэн байгуулсан компани, гэр бүлийн гишүүд нь төрийн тендер, концесс, сан, ЖДҮ-ийн болон хөнгөлөлттэй зээл, тусламжийг нэг ч удаа авч, ашиглаж, нэр холбогдож байгаагүйг жирийн иргэн ч нотлон хэлж чадна. Түүний хувьд "төрөөс төрсөн тэрбумтан" биш гэдгээ удаа дараа мэдэгдэж, хууль хяналтын байгууллагаар шалгуулан нотолж, шүүхээр нэр төрөө сэргээлгэж байсан.
7. Засгийн газраас авлига хээл хахуультай тэмцэх тэмцлийг эрчимтэй явуулан олон арван алдаа дутагдал, авлига хээл хахуулийн хэргүүд ил болж, эхнээсээ хуулийн байгууллагаар шийдэгдэж, шударга ёс жинхэнэ утгаараа хэрэгжиж эхлээд байна. Үүний нэг нь Тавантолгойн орд газрын баялгийг хууль бусаар олборлож, тээвэрлэж байсан хэргийг олон нийтэд ил болгосон явдал юм.
Ийнхүү Тавантолгойн үндэсний баялгаас хумсалж ирсэн бүлэглэл, гэмт этгээдүүд гэмт үйлдэл нь ил тод болж, хуулийн өмнө хариуцлага хүлээхээсээ "сүнс нь зайлтлаа айж" сандарч, Тавантолгойн ордыг ард түмэн эзэмших шийдвэрийг гаргасан С.Батболдыг гүтгэж байгаа нь шударга үнэнийг тогтоох ажлыг төөрөгдүүлэх гэсэн эрээ цээргүй үйлдэл юм.
8. С.Батболд нь Монгол Улсын иргэнийхээ хувиар Тавантолгойн орд газрын 1072 ширхэг хувьцаа л эзэмшдэг. Тавантолгойн орд газраас өөрөө болон хамаарал бүхий хэн нэгэн ямар нэг хувь, эзэмшил байхгүй, нүүрсийг нь ухдаггүй, зөөдөггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
9. С.Батболд нь "Нүүрсний сонсгол"-ын үеэр нэр дурьдагдсан Тавантолгойн нүүрс тээвэртэй холбоотой гэх Ц.Амгалан, Б.Батдаваа нар болон бусад бизнес аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн бизнесийн хэлхээ холбоо, хамтарсан эсвэл хамаарал бүхий компани, аж ахуйн нэгжийн шууд болон шууд бус харилцаа байхгүй. Өмнө нь ч байгаагүй.
10. Тавантолгойн ордод шунасан гадаад, дотоодын бизнес улс төрийн бүлэглэлүүд С.Батболдыг олон жилийн турш янз бүрийн хэлбэрээр дайрч давшилж, гүжирдэж ирсэн.
Өнөөдөр ч жинхэнэ хулгайч, луйварчин, эх орноосоо урвагчид өөрсдийн хийсэн хууль бус үйлдлээ олон нийтийн анхаарлаас холдуулахын тулд энэ ордыг ард түмэндээ өгч, монголын баялгийг Монголдоо үлдээсэн С.Батболдыг гүтгэн доромжилж байна.
Энэхүү гүжир гүтгэлгийг санхүүжүүлж, зохион байгуулж, тарааж буй этгээдүүдийг холбогдох байгууллагуудад өгч, шалгуулан шударга үнэнийг тогтоолгохоо хариуцлагатайгаар мэдэгдэж байна." гэсэн байна.
УИХ-ЫН ГИШҮҮН СҮХБААТАРЫН БАТБОЛДЫН АЖЛЫН АЛБА
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.126.88.225
СҮ. БАТБОЛД ТИЙМ ХУР БАЯН ХҮН ЮМУУ АРД ТҮМЭНТЭЙ НҮҮРЭЛДЭЭД УЧРАА ОЛСОН НЬ ДЭЭРДЭЭ СҮ. БАТБОЛД ООО
Хариулах103.212.116.223
илрүүлээд нүүрэлдвэл ард олон хожих байна. худлаа мэдэгдэл гаргаж дүр эсгээд хулгайгаа хийгээд.
Хариулах176.66.87.78
Их л айж дээ гэмгүй бол дуугай л байх байлаа...
Хариулах111.82.115.231
Olon jil dugai baigaa.. noolohod amar goviin nomhon temee shdee. Dugarhaar dugarlaa gene laitai garuud shhu
111.82.115.231
Юм үнэнээрээ сайхан Сү г ухаад но гардаг бол гарахаар нооллоо
Хариулах202.21.109.16
энэ хүн ингэж хэлдэг тэгвэл намбар ни сүтэй холбоотой гээд байдаг сүхбаатар аймгийн эрдэнэцагаанд нүүрсний уурхайг энэ хулгайчийнх гээд л нутгийнхан яридаг мөн брогоулдын 40 тн алтыг авсан гээд л нягтлан хүн яридаг гадаадаар дүүрэн нуусан хөрөнгө гээд л шуугиад байдаг шүү дээ ер ни хамгийн том хулгайч ни мөн гээд байгаа төрийн өмчид төрийн хяналтанд байх улс орны эдийн засгийн үндэс болсон газрын хэвлийн баялгыг лиценз нэрээр авсан ни өгсөн ни үндсэн хуулийг ноцтой зөрчиж улсыг өрөнд оруулсан буруутай мянга өөрийгөө өмөөрөх хэрэггүй эрдэнтийн зэсийг хүртэл наймаалж дундаас ни ашиг хүртдэг байсан гээд ихэл хулгай хийсэн гэдэг дээ хэрэг хийчхээд би хийсэн гэж хэлэх хүн байхгүй л дээ
Хариулах202.55.188.41
Юууу вээ жинхэн хулгайч энхийн цагаан тагтаа болох гэцэн чааж бх чинь
Хариулах66.181.184.52
Жинхэнэ хулгайч, монголын хамаг баялгийг цөлмөсөн хулгайч. энэнд байгуулсан гавъяа нэгээхэн ч үгүй, ханаж цадахаа мэдкүй хувалз. Хонгонд ассан гал толгойг чинь шатаана а гайгүй.
Хариулах203.91.115.45