Б.Энхбаяр: Ж.Эрхэмбаатарын төрсөн ах Голомтын Д.Баясгалангийн компанид гүйцэтгэх захирлаар нь ажилладаг

С.Гандэлгэр
2024/01/04

ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Нүүрсний сонсголтой холбогдуулан ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр ҮХЦ-д өгсөн талаар бид өмнө мэдээлсэн. Тэгвэл Б.Энхбаяр хариу тайлбар хийжээ. 

Тэрбээр "Ж.Эрхэмбаатар сайд намайг болон шинжээчийг Цэц, цагдаад өгсөн юм байна.

Нүүрсний сонсголд дурьдагдсан асуудлыг өмнөх жиргээнд тайлбарласан. Хөгжлийн банкны сонсголд бол түүний төрсөн ах гүйцэтгэх захирлаар нь ажилладаг, Голомтын Д.Баясгалан 100 хувь эцсийн өмчлөгч хуулийн этгээд Хөгжлийн банкны эх үүсвэртэй 8.2 тэрбумын дамжуулан зээл авснаас 2.5 тэрбумыг хадгаламжиндаа хийж зориулалт бусаар зарцуулсан нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байна. Сонирхлын зөрчлийн хуулийн 3.1.5, 3.1.6-д заасны дагуу "хамаарал бухий этгээд", "нЭгдмэл сонирхолтой этгээд" гэдгээр улс төрийн өндөр албан тушаалтны хувьд танилцуулагдсан байна." гэсэн байна



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.88.225
    2024/01/05

    Эрхэмбаатар сонирхолын зөрчилтэй нөхөр байна шүүдээ ичээчээ

    Хариулах
  • 103.212.116.223
    2024/01/04

    харилцан хамааралтай нэг гарын луйварчид тэгээд ичихгүй юу гэж гоншигноод байдаг юм бол. хулгайч сайд олширлоо. монгол улсыг худгайч нарын гарт оруулсан хүмүүс нь хэн юм бэ.

    Хариулах
  • 202.9.46.35
    2024/01/04

    Ойрын шалихгүй зальтай албан тушаалд дуртай гар яах аргагүы л баригдаж дээ

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/04

    гайгүй хуульч гэж бодсон чинь эрхэмбаатар гуай та өөрөө сайхан гар юм биш үү сайдыг тайван ажлаа хийж байгаа л хүн шүү

    Хариулах