УИХ-ын чуулганаар СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн: "2024 оны сонгуульд сөргөөр нөлөөлөх хоёр хүчин зүйл байна.
Нэг дэх нь сошиал орчин: Албан бус мэдээгээр Монгол улсад 2.6 сая Фейсбүүк хэрэглэгч байна. Үүний 1.5 сая нь хуурамч хэрэглэгч байна. Ялангуяа их хурлын гишүүд улс төрчдийг гөвж л байна. Сонгуулийн үед их хурлын гишүүдийг доромжилсон, гүтгэсэн, харлуулсан энэ хуурамч хаягуудыг илрүүлэх техникийн болон эрх зүйн боломж байна уу? Бид энэ чиглэлээр хууль гаргасан ч харамсалтай нь ерөнхийлөгч хориг тавиад их хурал хүлээж авсан. Энэ нь сонгуульд сөргөөр нөлөөлнө.
Хоёр дахь асуудал нь хиймэл оюун ухаан: Хиймэл оюун ухаанаар сошиал медиагаар дамжуулаад хүний үйлдээгүй үйлдлийг үйлдсэн болгодог, хэлж яриагүйг дуурайж хэлсэн болгодог үүнийг илрүүлж хариуцлага тооцох боломж байна уу" гэх асуудлаар СЕХ-нд мэдэгдлээ.
Б.Алтаншагай
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
183.177.99.226
Казиноочин Тогтохсүрэн битгий ард иргэдийнхээ тархийг угаагаад бай даа
Хариулах