Б.Жаргалмаа: Хөрөнгө оруулагчид тавих шаардлага хэтэрхий бүрхэг байна

Х.Батсайхан
2024/01/05

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг /Засгийн газар 2023.06.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа хуулийн төсөлд салбараар хориглож хязгаарласан зохицуулалт алга байна. Энэ нь банк орж ирэх юм байна гэсэн ойлголт төрүүлж байна. Мөн “Газар нутаг, бүсээ хараат бусаар сонгох гэдэг нь хөрөнгө оруулагч газар эзэмшинэ гэсэн үг үү” гэдэг асуулт тавьсан.

Ч.Хүрэлбаатар “Гаднын банк орж ирнэ гэж ойлгож болно. Орж ирүүлмээр ч байна. Газрын тухайд, 1993 онд батлагдсан хуулиар газрыг зөвхөн ашиглахаар оруулж ирсэн. Дараа нь эзэмшүүлэх, ашиглуулах болгосон. Энэ хуулиар харин бид эзэмшүүлэхийг нь авч хаяж байгаа гэж хариулсан.

Б.Жаргалмаа ”7.1.1 /7.1.1. хөрөнгө оруулалт хийх хэлбэр, хэмжээ, хөрөнгө оруулалт хийх газар, бүс нутаг зэргийг хараат бусаар сонгох, холбогдох шийдвэрийг бие даан гаргах/ гэдэг заалтыг тодруулж асуухад Ч.Хүрэлбаатар сайд “Газрын асуудал Газрын тухай хуулиараа шийдэгдэнэ. Харин хөрөнгө оруулагч ирээд юм хийе гэхээр “Болохгүй ээ, чи Увс аймгийн Давст суманд хий” гэдгийг болъё л гэж байгаа юм. Тэгж байж энэ улс хөжинө” гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.72.245.194
    2024/01/06

    albaar burcheg chiideg ! , yyagaad odoo boltol oilgoogui tolgoi ve

    Хариулах