Ш.Сайхансамбуугийн Ардын чуулган намыг бүртгэхээс татгалзлаа

Х.Батсайхан
2024/01/05

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу Ардын чуулган нам байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт ирүүлснийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцээд буцааж шийдвэрлэжээ. 

Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.8-д заасан шаардлагыг бүрэн хангаагүй, өмнө намыг бүртгэхээс татгалзсан нийт шүүгчийн хуралдааны тогтоол, шүүгчийн албан бичгүүдэд дурдсан зөрчлүүд арилаагүй гэсэн шалтгаанаар шийдвэрээ гаргасан байна. 

Ш.Сайханбамбуу Ардын чуулган намаа өнгөрсөн 2022 оноос хойш улсын бүртгэлд бүртгүүлэхээр удаа дараа хандаж буй ч намын гишүүдийн овог нэрс, регистрийн дугаар улсын бүртгэлийн байгууллагын мэдээллээс зөрсөн зэрэг шалтгаанаар буцсаар өнөөдрийг хүрчээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна