Улсын их хурлын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар засгийн газарт анхааруулга өгөв.
Г.Занданшатар: "УИХ бол ард түмний төлөөлөгчдийн байгууллага учраас ард түмэн, иргэний нийгмийн байгууллагуудтай уулзаж саналыг нь сонсож бид хариу өгнө. Хэнтэй уулзахаа хэнээр ч заалгахгүй. Ард түмэнтэйгээ уулзаж ярилцах ёстой.
Маш олон ТББ, улс төрийн намуудаас ирж байгаа саналуудыг харгалзан үзэх ёстой. Аль нэг талыг баримталж хүчээр шийддэг асуудал байхгүй" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна