Засгийн газрын яг одоо төрийн ордонд болж байна. Хуралдаанаар хамгийн эхэнд Баянзүрх дүүргийн 26-р хороо Их Монгол, Дүнжингарав худалдааны төвийн авто замын уулзварт гарсан гал түймрийн гамшиг, түүнээс үүдсэн хохирлыг арилгах талаар УОК-ын өигдрийн хуралдаанаас гарсан санал дүгнэлтийг хэлэлцэж байна.
Санал, дүгнэлтэд ослын хохирлыг тогтоох, хохирлыг арилгах, шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах асуудлууд багтаж байгаа юм.
Дээрхээс гадна Олон улсын чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг гадаад улсын үйлдвэрлэгчээс, эсхүл олон улсын байгууллагаас шууд болон дамжуулан худалдан авах журам,
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн талаар,
Иргэдийг орон сууцжуулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар зэрэг 22 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна