Засгийн гззар: 60 айлын орон сууцыг засаж дуустал айлуудынх нь түрээсийн зардлыг төр хариуцна

Х.Батсайхан
Өчигдөр 14 цаг 51 минут

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Баянзүрх дүүрэгт гарсан ослын талаар УОК-ын хурлын санал дүгнэлт зэрэг 22 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. Тэдгээрээс  эхний асуудлаар дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд,

-Амь насаа алдсан ОБЕГ-ын гурван алба хаагчид үзүүлэх тусламжийг шийдсэн.

-Эмнэлэгт байгаа хүмүүсийг эмчлэх тал дээр онцгой анхаарч ажиллах

-60 орон сууцыг засах ажлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах.

-Орон сууцыг засах хугацаанд уг байранд амьдарч байсан айл өрхийн өр газарт байр түрээслэх зардлыг Засгийн газар хариуцах

-Ослын шалтгааныг нарийвчлан тогтоох, дахиж асуудал гаргахгүй байх тал дээр онцгой анхаарч ажиллахыг холбогдох байгууллагад онцгой анхааруулжээ.   




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 59.153.113.82
    15 цагийн өмнө

    хуучин байрыг нь сэргээн засварлаж өгөх юмуу, күэ одоо тэхээс ч өөр яалтай билээ дээ. гай газар доороос, гахай модон дотроос гэж юутай үнэн үг вэ

    Хариулах