Н.Номтойбаярын эргэн ирэлт ба ХАЛААСНЫ ЭВСЭЛ

С.Гандэлгэр
2024/01/30

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын сонгуулиар гуравдагч болон дөрөвдөгч хүчидээднд ихээхэн боломж нээгдэж буй. Улс төрийн хүрээнд "жижиг намууд" гэж нэршсэн улс төрийн намууд эвсэж, нэгдэж орох төлөвтэй байна. Эхнээсээ Монголын ногоон нам, Монголын үндэсний ардчилсан нам нэгдэж "Үндэсний эвсэл" байгуулав. Тус эвслийг МАН-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр тэргүүлэхээр болсон байна. 

МҮАН бол Ерөнхий сайд асан М.Энхсайханаар овоглодог нам. Анхны дарга нь М.Энхсайхан. Одоо бол МҮАН-ын даргаар Б.Цогтгэрэл он удаан жил ажиллаж байна. Үзэл баримтлалын хувьд баруун төвийн үзэл баримтлалтай. Тэр ч утгаараа Ардчилсан намтай ойр байдаг нам. МҮАН 2020 оны орон нутгийн сонгуульд АН-тай эвсэл байгуулж, жилийн өмнө намаа нэгтгэж, АН-ын туг дор орох шийдвэр гаргаж байсан түүхтэй. 

Монголын ногоон нам

Ногоон нам бол өнгөрсөн оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр маш том боломж гартаа атгасан нам болж хувирсан. Учир нь Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа МАН, АН-ын араас Ногоон нам жагсаж буй. Гишүүдийн тоо нэмэгдэж холимог тогтолцоогоор сонгууль явагдах учраас Ногоон нам үнэд хүрэх нь гарцаагүй. Одоогийн байдлаар О.Бум-Ялагч даргаар нь ажиллаж байгаа. Зарим эх сурвалжууд Н.Номтойбаярыг намын даргаар сонгогдсон гэж байгаа ч одоог хүртэл УДШ-д Н.Номтойбаярыг бүртгүүлэх хүсэлт өгөөгүй байна. 

Аль өнгөрсөн жилээс л Н.Номтойбаяр МНН-ын худалдаж авах гэж байна. Худалдаад авчихсан гэх мэтээр улс төрийн хүрээнд шуугиж байсан бол саяхан энэ нь ил болж МНН, МҮАН-ын нэгдсэн "Үндэсний эвсэл"-ийн тэргүүнээр сонгогдсон байна. 

Тэгвэл Н.Номтойбаяр дээрх хоёр намыг нэгтгэж, Эвсэл байгуулсан зорилго нь юу вэ ? 

МАН-аас түүнд мандат өгөхгүй нь тодорхой. Тийм учраас МНН-ыг өөртөө авч, М.Энхсайханаар овоглосон МҮАН-тай эвсэж, магадлалаа өсгөх. Жагсаалтын гуравдугаарт бичигдэж байгаа МНН болон Н.Номтойбаярын улс төрийн нөлөө, танигдалт нэлээд санал зулгааж, 126 гишүүнтэй шинэ парламентад жин дарах магадлалтай. 

Жагсаалтын дэс: "Үндэсний эвсэл" олон гишүүнтэй болохгүй ч тодорхой хэдэн суудал УИХ-ын сонгуулиар "зулгаах" нь ойлгомжтой. Эвслийн гол зорилго бол "ЖАГСААЛТ" гэхэд хилсдэхгүй. Жагсаалтын нэгдүгээрт эвслийн тэргүүн учраас Н.Номтойбаяр бичигдэх магадлалтай. Харин УДШ-д гуравт бичигддэг намын даргын хувьд О.Бум-Ялагч гуравдугаарт, араас нь МҮАН-ын Б.Цогтгэрэл тавдугаарт эрэлбэлэгдэж магадгүй юм. 



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.167.168
    2024/03/13

    zuw hun shuu

    Хариулах
  • 66.181.167.168
    2024/03/13

    demjij baina

    Хариулах
  • 66.181.167.168
    2024/02/02

    dndaa huuliin daguu unennii mur dagaj yvdg gedgiig udii hugatsaand ciheer sonsoj nudeer uzlee demjij bga shuuu

    Хариулах
  • 66.181.167.168
    2024/02/02

    Номтыг дэмжинэ

    Хариулах
  • 66.181.189.166
    2024/01/30

    энхсайхан яагаад харагдахгүй байна номтойбарыг бол дэмжинэ наад хоёр ч дээ мэдэхгүй дээ

    Хариулах
  • 103.57.95.17
    2024/01/30

    Олон түмэн нүдтэй бараг л гурвуулангийн нь таньчихсан явдаггүй хүмүүс байна. Эхний 3 хүн орчихно гэж тооцоолжээ. Хамаг баялагаа хэдхэн гэр бүлд алдсан хүмүүс яах бол

    Хариулах