Гадаад иргэнд газрыг 100 жилээр ашиглах, эзэмшүүлэх тухай хуулийн заалтыг хүчингүй болгох асуудлыг УИХ хэлэлцэнэ

С.Гандэлгэр
2024/02/05

2024 оны 01 сарын 22-ны өдөр “Газрыг гадаадын иргэн 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах“нийтийн өргөдлийг иргэн Нямжавын Номун-Эрдэнэ D-Petition цахим системд санаачилсан. Тус санал асуулгыг 14 хоногийн хугацаанд 100,117 иргэн цахимаар гарын үсэг зуран дэмжсэн байна.

УИХ-ын дэгийн тухай хуульд зааснаар нийтийн өргөдлийг 100,000 иргэн дэмжсэн тохиолдолд хуулийн төслийг санаачилж, хэлэлцүүлэх дэгтэй. Тус хуулийн заалтын дагуу дөнгөж саяхан УИХ-ын дарга УИХ-ын тамгын газартайгаа цахимаар хуралдан хуулийн төслийн талаар Засгийн газраас санал авахаар шийдвэрлэсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна