Нийслэлийн барилгажилт, шигүү баригдсан барилга байгууламжуудтай холбоотойгоор засаг дарга Х.Нямбаатар байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр " 30 жил хуримтлагдсан асуудлын үр хөврөлийг тавьсан, одоо ч тордож ургуулж байгаа нөхдүүд гуравхан сар ажиллаж байгаа надад бүх бурууг тохох гэж оролдож байна, та хэдтэй нэгийгээ үзнэ! Энд ямар нэгэн үл үзэгдэгч байхгүй! Нэр бүхий этгээдүүдэд бетонон ширэнгээ газараа тултал нь барьдаг шуналаа татаарай гэж хэлье.
Одоо дахиад нэмж бетонон ширэнгэ барьхаар төлөвлөж байгаа компаниудын газраас албадан чөлөөлж сургууль цэцэрлэг барьна. Нэг ч сургууль цэцэрлэггүй, тэр ч бүү хэл орц гарцаа ч шийдэхгүйгээр бетонон ширэнгүүд босгосон. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд бүгд зам дээрээ гараад түгжирч бухимдаж байна.
Их Монгол, Баян Монгол, Олимп, Элизабет, Кристал таун зэрэг хотхонууд нийт 40 мянган иргэнтэй. Жижиг аймгаас олон хүн ам, жижигхэн талбайд амьдарч байна. Гэтэл нэг ч сургууль, цэцэрлэггүй. Голден парк гэж гамшиг болсон газар байна. Алтай хотхоны 12 мянган айл ямар ч сургууль цэцэрлэггүй. Кинг тауэрыг барьж байгаа нөхдүүд газраасаа сургууль цэцэрлэг барих газар өгөхгүй бол хүчээр авна, шүүхдэнэ биз.
Энэ бол төлөвлөлтийн алдаа гэхээсээ илүүтэй цэвэр авлига, шуналын сэдлээр энэ хотод хайр найргүй хандсан увайгүй үйлдэл юм.
Газрын наймаачид, барилгынхан хэвлэл мэдээллээр надруу дайраад нэмэргүй шүү." гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.210
Овоо ш дээ. Хэлсэнээ бодит ажил болгоорой. Залуу хүн шиг зоримог, шулуухан байх нь таалагдаж байна. Дэмжиж байна.
Хариулах66.181.191.196
Драгон гэх даварсан компани СХД ийн 29 р хорооны олон оршин суугчдын эрүүл аюулгүй амьдрах эрхийг зөрчин нар салхи үзэгдэх орчин айлын цонхыг тулгаж таглан бетонон ширэнгэ барьж бгааг даруй зогсоож арга хэмжээ авч өгнө үү?
Хариулах66.181.184.88
саын баына одоо зөв ажил эхэлж баына сургууль бөвариагүй хотхонуудыг буулга
Хариулах103.10.23.120
Нямбаатар сайдаа бетонон ширэнгэ барьдагаараа алдартай Чойжоог эхлээд шалгаачээ.
Хариулах202.126.89.17
Зөв бетонон ширэнгэ дэндлээ одоо баригдаагүй хашсан газрын улс шууд авч улсын сургууль барь
Хариулах59.153.115.89
Mash zvb ,ajilaa zorigtoi hiigeerei
Хариулах